Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт нэрээр олборлолт явуулж байна гэв
"Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо" ТББ-аас  өнөөдөр мэдээлэл хийж, бичил уурхайчидтай холбоотой зарим асуудал болоод нөхөн сэргээлтийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэд бичил уурхайн биологийн нөхөн сэргээлт хийсэн газарт нөхөн сэргээлт нэрээр уул уурхайн компани  үйл ажиллагаа явуулдаг болсон хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.

Тухайлбал 2014 оны 7-р сарын 16-аас 9-р сарын 15 хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Мандал бүүргийн  зүүн салааны зургаан га газарт бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд техникийн  болон биологийн  нөхөн сэргээлт хийн орон нутгийн холбогдох  мэргэжилтнүүдэд  хүлээлгэн өгсөн Дээрх нөхөн сэргээлтийн үр дүнд уг газар байгалийн унаган дүр төрхөө  олж, хөрс нь эрүүлжин, ургамалжиж улмаар голын урсац сэргээд байсан юм. Гэтэл 2016 оны 9 сарын 7-ны орой “Буян цэцэн” ХХК нь нөхөн сэргээлт хийсэн газарт нөхөн сэргээлт нэрийн дор олборлолт явуулахаар завдаж тус  талбай руу дайран орсон байна. Тус компанийн энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсооход Улсын мэргэжлийн хяналтын болон хууль хяналтын байгууллагууд  анхааралдаа авч зохих арга хэмжээг авна гэдэгт бид найдаж байгаа хэмээн "Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо" ТББ-ын олон нийттэй харилцах ажилтан Р.Түмэндэмбэрэл ярилаа.

Бичил уурхайчдын тухайд өнгөрсөн хугацаанд  эвлэлдэн нэгдэж, үйл ажиллагааг жигдрүүлж байгаа аж. Ингээд  үйл ажиллагаа явуулсан газартаа  биологийн аргаар нөхөн сэргээлт хийж эхэлжээ.Энэ хугацаанд нийт 427.1 га талбайд биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэн өгсөн байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.