Шатарчид есдүгээр өрөгт Уэльс, Филиппиний багийг хожлоо

Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй дэлхийн шатрын олимпиадын есдэх өрөгт манай эрэгтэй баг Уэльсийг 3.5:0.5, эмэгтэйчүүд Филиппинийг 3:1-ийн харьцаагаар тус тус хожлоо.

Одоогоор эрэгтэй баг 51, эмэгтэй баг 10 дугаар байранд бичигдэж байна.

10 дахь өрөгт эрэгтэй баг Казакстан, эмэгтэйчүүд тавдугаар ширээнд АНУ-ын багтай оноолт таарчээ.

МОНГОЛЫН ШАТАРЧДЫН ҮЗҮҮЛЭЛТ:

Эрэгтэй
1.Г.Мөнхгал- 4/8
2.Б.Гүндаваа-3.5/8
3.Ц.Батчулуун-5.5/8
4.С.Билгүүн-4/8
5.Н.Баттулга-1.5/4

Эмэгтэй
1.Д.Номин-Эрдэнэ- 5/8
2.Т.Батчимэг-4/7
3.Ү.Үүрийнтуяа-3.5/6
4.А.Энхтуул-7/8
5.У.Лхамсүрэн-5/7 оноо авчээ.

Манай шатарчдаас их мастер А.Энхтуул-7/8 авч 87.5 % - аар эмэгтэй 3 дугаар ширээнд 3 дугаар байрт бичигдэж байна.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.