Зарагдаж эхлээгүй дуусдаг автомашины зөвшөөрлийг хэн авдаг вэ?
Үндэсний их баяр наадмаар иргэдэд тулгардаг нэг асуудал бол автомашины зогсоолын асуудал байдаг. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд наадамчин олон автомашинаа байрлуулах гэж  нэлээд цаг хугацаа алддаг. Ингэхгүйн тулд наадмаас өмнө тараадаг машины зөвшөөрлийг бүгд л авахыг боддог. Гэхдээ энэ нь цөөн тоогоор гардаг учир тэр болгон иргэдэд хүрэлцдэггүй. Хэдийгээр төрийн албан тушаалтан, Жуулчин, Дипломат байгууллагын зөвшөөрөл хэмээн ангилдаг ч иргэдэд зориулсан Г, Ү  зөвшөөрөлүүд нь үнэндээ хаанаа ч хүрэлцдэггүй.  Тодруулбал иргэд хэзээ худалдаанд гарахыг нь хүлээж суух хооронд  аль хэдийн нөгөө зөвшөөрөл нь дууссан байдаг юм. Тэгэхээр жинхэнэ хүлээж суугаа иргэддээ хүрэлцээгүй дууссан өнөөх зөвшөөрлийг хэн авсан байх вэ? Мэдээж хэрэг төрийн албан хаагчид дарга, цэргүүд нь авсан байж таарна. Худалдаанд гарахаас өмнө дарга даамлууд нь захиалгаа өгөөд авчихдаг тухай иргэд болоод зарим эх сурвалжууд хэлж байна. Ингээд иргэд товлосон өдөр нь авахаар очиход аль хэдийн дууссан гэх хариулт сонсоод хоцорч байна. Баяр наадмын тасалбар ч мөн ялгаагүй очер дараалалд нэлээд удаан зогсож авах болдог. Гэтэл албан тушаалтнууд аль хэдийн гэр бүл найз нөхдөөрөө наадам үзэх урилга хүлээн авсан байдаг. Харин ард нь ард иргэд бүтэн өдөр үлдсэн жаахан билетэн дээр нь бужигнаж байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол улсын иргэн 2014-07-08 23:34:46
    Үндэсний их баяраа \"Мөнгө\" -өөр худалдан авч үздэг ард түмэнтэй, үзүүлдэг төртэй УЛС орон байгаа болов уу ... даанч дээ
    112.72.13.144
    Мэдэгдсэн Хариулах
  • cudabo 2014-07-08 01:42:56
    Tov tsengeldehiin suudal,mashinii zovshoorliig sonirhson hun buriin zahialgiig tsahimaar avaad sugalaagaar olgovol urt daraalal,hel amgui bolno.Manaihan shig darga geheer doligonodog,ah duu naiz nohdiin hamaaraltai ulsuudad uunees oor shudraga zuilgui.
    103.26.193.16
    Мэдэгдсэн Хариулах