“Фортуна” Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэллээ. Баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Батбаярыг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт ийнхүү холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Сайд асан Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн АТГ-т шалгагдаж эхэлсэн юм байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж.

Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан нэгэн билээ. Тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан "Чингис", "Самурай" бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан юм. Ингэхдээ бондуудын мөнгөөр "Гудамж төсөл", "Гэр хорооллын дахин төлөвлөлт" болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэж тухайн үеийн эрх баригчид мэдээлдэг юм.

Эхнээсээ элдвийн хардлага дагуулсан бондын мөнгүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан сонгогдсон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд бондын мөнгийн зарцуулалтыг олон нийтэд зарлахгүй нууцалсаар өнөөдрийг хүрсэн билээ. Тэгвэл ойрын өдрүүдэд АТГ-аас уг асуудлыг шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны захирал болон удирдах албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн билээ.

Дашрамд дурдахад Н.Батбаярыг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангийн 263 дугаар зүйлийн 263.2- т Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал  эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 150 дугаар зүйлийн 150.3-т Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш  арван жил  хүртэл хугацаагаар  хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг юм.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tuvshin 2016-09-22 04:17:11
    Шалгахад юм гарахгүй хүн гэж байхгүй. Тийм болохоор АТГ хөрөнгөтэйг нь сонгож шалгаж байна даа. Шалгана. тэгээд замхарна. Фортуна бол мөнгөтэй
  • МАНАН 2016-09-22 02:15:44
    ШАЛГААД ШАЛГААД ШОРОНД ХИЙЖ ЧАДАХГҮЙГЭЭС ...ЭБАГИЙН ГӨЛӨГНҮҮД ХУДЛАА Ш ДЭЭ
  • зочин 2016-09-22 02:04:06
    888 цаашаа 111, 222.. гээд явж өгөх байсандаа, бас 99 гэж солиорсон нөхөрдөө, та нар мэдрэл муутай хүнтэй юу ярих юм, хэрэг хүлээх чадваргүй шүү дээ наадах чинь...
  • Hhh 2016-09-22 01:22:59
    Sain saikhan ym bodood l shalguulaarai
  • зочин 2016-09-22 00:17:34
    Энэ нөхөр ч мөнхийн УИХ-ын гишүүн, сайд байх юм шиг аашилсан нөхөрдөө, төрийн ордонг түймэрдчихээс нь өмнө холдуулсан даа
  • зссс 2016-09-21 17:33:26
    ШАЛГАЛАА Л ГЭНЭ ШАЛГАЛАА Л ГЭНЭ...ТЭГЭЭД ТАГ ЧИГ Л БОЛНО БИЗ ДЭЭ!!!!!! ЖЕНКОГ ХАР Л ДАА..УЛС ДАЯАР КАРМАЙНЫ ХУЛГАЙЧ ГЭДГИЙГ НЬ МЭДЭЭД БАЙНА ТЭГЛЭЭ ГЭЭД АЙН!!
  • зак 2016-09-21 13:04:52
    өө чааваас хэдэн төгрөгөөр торгуульсан болоод л өнгөрөх маягийн заалт байх шивдээ. Олон тэрбум ихнаядыг идсэн хүнд 10 сая төгрөгөөр торгуулаад өнгөрөх шиг
    • ЗАК 2016-09-21 13:05:59
      сайхан шагнал хаа байхав дээ. шАЛГАЖ БАЙНА ГЭЭД ШАГНАЧИХ ЮМ БАЙНА ДОО.
  • Ёндон 2016-09-21 10:47:21
    За, болж, болж. АН-ын дээрэмчид арай л хүний сэтгэлээр хандаж улсаа 4-хөн жилийн дотор дампуурлын байдалд оруулсан юм. Хариуцлагаа хүлээх л хэрэгтэй.
  • muu lalaryydiuig hataa?.... 2016-09-21 09:48:38
    Sorond hiij sond hataasan ch bolno!!!!Mongoliig erend oryylsan eersdeen mengeen abch opsor bolgoson lalaryyd!!!!
  • irgen 2016-09-21 09:30:41
    Zuv hvnee shalgaj ehellee dee ih yum garna daa.
  • yuuuuuu 2016-09-21 09:20:15
    ардчилсан нам иймэрхүү шуналын тулам болсон бүдүүлэг боловсролгүй хүмүүсээс болж нэр хүнд олон нийтийн дунд унасан сайн шалгаж үнэнийг гаргах цаг болсон дэмжинэ...
  • Боб 2016-09-21 09:16:47
    Энэ гажигаас их юм гарнадаа Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн хулгайч