Ирэх  дөрвөн жилд агаарын бохирдолтой хэрхэн тэмцэх вэ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар “Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хот”-ын жагсаалтыг тэргүүлээд эхэлсэн. Энэ тухай өнгөрөгч өвөл дэлхийн хэвлэлүүдээр мэдээлж, 1-т Улаанбаатар, 2-т Дели, 3-т Бээжин хотуудыг оруулж байв. Судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс даруй 25 дахин их байсан аж. Үүгээрээ 24, 21 дахин их Дели, Бээжин хотуудыг ардаа орхижээ.

Уг жил бүр уг асуудлыг ярьж, хэлж, бичиж ирсэн. Энэ дагуу мөнгө төгрөг ч хангалттай зарцуулсан. Харамсалтай нь үр дүнд хүрээгүйг бид мэднэ. Ялангуяа өнгөрсөн дөрвөн жилд маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн ч нэг нь ч үр дүнгээ өгөөгүй гэхэд хилсдэхгүй болов уу. 

Монгол Улс Улаанбаатарыг утаагүй хот болгоход нийтдээ 300 тэрбум төгрөг зарцуулсан. Хөрөнгө мөнгө хангалттай байсан ч бодлого шийдвэр нь буруу байснаас өдгөө агаарын бохирдол нэг хуваарь ч болтугай буураагүй юм. “Цэвэр агаар” төсөлд нийтдээ 100 тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэгддэг. Харин энэ төсөл дээр ажиллаж байсан хурган дарга нар нь идэж уусан хэргээр аавын хаалгыг татаад байгаа. Түүнчлэн утаагүй зуух төсөлд ч багагүй мөнгө хөрөнгө зарцуулсан ч айлууд нүүрсээ түлсээр, утаа гарсаар байгаа. 

Тэгвэл ирэх дөрвөн жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгийн болоод, Нийслэл хотын шинэ дарга нар юу хийх вэ?

Энэ асуултыг иргэд сүүлийн өдрүүдэд асуух боллоо. МАН УИХ-ын сонгуульд  үнэмлэхүй ялалт байгуулахад Нийслэлчүүд дийлэнх  саналыг өгсөн. Тиймдээ ч Улаанбаатар хотын  хамгийн  том асуудал болох утааг шийдвэрлэх нь МАН-ынхны хийх чухал ажил юм. 

Өдгөө утааны улирал эхэлж байхад хотын удирдлагууд  тодорхой зүйлийг хэлээгүй байна. Харин нийслэлчүүд шинэ удирдлагуудаас  шинэлэг санаа,  үр дүнтэй ажлыг хүлээж байна. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлж байсан төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан төсөл хөтөлбөрүүдийг  зогсоохыг  дэмжих хүн олон бий. 

Үгүй бол өнөөдөр Нийслэлд эрүүл эд эрхтэнтэй нэг ч иргэн үлдэхгүй нь байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хэмжээгээр нэг шоо метр агаарт хамгийн ихдээ 50 микрограмм тоосонцор байх ёстой аж. Тэгтэл манай улс үүнээс 25 дахин их буюу 1250 микрограммд хүрч, аюултай төвшинд оржээ. Түүнчлэн Улаанбаатар хотод идэр есын хүйтний үеэр нэг шоо метр агаар дахь тоосонцорын хэмжээ 2685 микрограмм хүрч байсан тохиолдол байдаг аж.

Эмч мэргэжилтнүүд хүртэл Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг сануулж, үүнээс болоод урагт янз бүрийн эмгэг илрэх болсныг хэлж байгаа юм. Мөн жил бүр нэмэгдэж буй Улаанбаатарын утаанаас болж нас баралтын хувь хэмжээ улам бүр ихэсч байгаа аж. Өнгөрсөн жил АШУҮИС-ийн эрдэмтэд, Канадын эрдэмтэдтэй хамтарсан судалгаа хийж үзэхэд нас барсан 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос болж амиа алдаж байгааг тогтоосон юм. Цаашид Улаанбаатарчууд энэ маягаараа эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байх уу.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сек 2016-09-26 01:01:24
    Мөнгө идэх аргаа хайж байна уу зөнд нь орхичох наад асуудлаа
    122.201.24.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Tsahilgaan halaagchuud taraa 2016-09-22 09:23:31
    Utaand zartsuulj baigaa mongoo ger horoololiin tsahilgaand zartsuul erdoo amarhan .udaa nuur ugaasan ay5ai alga bolno.
    109.81.208.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-09-22 09:21:41
    Niislel hotod yandan bolgonoos mash ondor tatvar av. Oirhon nalaikh esvel tov aimgaas ajildaa irj ochij bolnoshd. Zadgai salhitai utaa ch togtohgui
    202.9.44.128
    Мэдэгдсэн Хариулах
  • батаа 2016-09-22 07:05:42
    Харин утаагүй хот болох юм бол тэр их мөнгөөрөө цахилгааний төлбөрийн өдөр шөнө гүй төр даагаад үз тэгхлээр утаа байна уу үгйю хардаа жинхэн утаа гүй хот ...
    202.179.23.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-09-22 04:49:56
    Улс дампуурч байхад юун утаа энэ сэдвээр мөнгө саах боломж байна уу орхи цаашаа
    112.72.12.5
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2016-09-22 03:52:00
    Odooo estoi sursan zangaaaraa. Soeltoi sahilga battai evteihen idnedeeee hshaha. Bayrlalaaa
    150.129.143.240
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-22 01:44:51
    Аль юмаар дэлхийн улс орнуудаас хоцроховдээ нэг ч болсон юмаар эхний байранд явж байг л дээ, аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн.. гэдэг шиг.....
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах