Киргиз улсын Ерөнхий сайд айлчилна
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Д.К.Оторбаев энэ сарын 8-12-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж, Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой болон Үндэсний их баяр Наадмын үйл ажиллагаанд Ерөнхий сайдын зочноор оролцоно. 

Ерөнхий сайд Д.К.Оторбаев Монгол Улсын айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, Увс аймгийн Хяргас нуурт зочилно. 

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.