Зөвшөөрөлгүй тусгай дуут дохио хэрэглэж байжээ
“Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 12-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Уг ажлын хүрээнд эхний арав хоногт холбогдох журмыг зөрчин замын хөдөлгөөнд оролцож байсан 118 зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, дуут болон гэрэл дохионы зөвшөөрлийн хугацаа дууссан ч үргэлжлүүлэн ашигласан 43, өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн 34, тусгай дуут болон гэрэл дохио зөвшөөрөл аваагүй ч хэрэглэж байсан 39, зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн 2 зөрчил, дутагдал илэрсэн байна. Энэ аяны хүрээнд зөрчилтэй 33 тусгай дуут, гэрэл дохиог хураан авчээ. Түүнчлэн холбогдох хуулийн дагуу 54 жолоочийг нийт 3 сая 456 мянган төгрөгөөр торгож, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгаас харъяа байгууллагад зөрчлийг арилгах талаар 11 мэдэгдэл, шаардлага, зөвлөмж хүргүүлсэн байна.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өөөыб 2016-09-23 08:01:08
    гэрэлийн стандртаа баримтлаагүй. элдэв хурц гэрэл тавьсаныг ч бас л журамла хураа. лед гэрэл нь нүд сохлох дөхнө. хэсэгтээ л вм харахгүй шүү дээ. ангийн хуульч ...
  • Зочин 2016-09-22 08:28:14
    Зальтай хогнуудыг сайн хашраагаад өг