Тавантолгой Хятадуудын гарт орсон уу
Дэлхийн зах зээл дээрх коксжих нүүрсний үнэ аль хэдийн  200 ам.доллар даваад байгаа хэдий ч манайхан 27 ам.доллараар худалдсаар байгаа юм. Өөрөөр хэлбэл манайхан өөрсдөө үнээ нэмж борлуулах боломж хязгаарлагдмал байгаа.
 
Коксжих нүүрсний үнэ 100 гаруй хувиар өсчихөөд байгаа энэ боломжийг ашиглаад манайх үнээ нэмэх боломжийн тухайд албаныхан ирэх сараас 30 ам.доллар л давж өсөх хандлагатай гэсэн юм. Манайх өөрсдөө үнээ өсгөж чадахгүй байгаа гол шалтгаан бол Хятадын Чалко компанид төлөх ёстой өр. Тус компанид манай улс 350 сая доллар өгөх ёстойгоос 95 сая доллар нь үлдчихээд байгаа бөгөөд үүнийгээ төлж барагдуулсны дараа сая нэг өөрсдөө үнэ тогтоох боломжтой болох аж. 

Нүүрсний үнээ ч нэмж чадахгүй Хятадын нэг компаниас хараат байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж эхлээд байна. Сүүлийн үед Тавантолгойг Хятадуудын гарт орсон гэх яриа ч  олны дунд хүчтэй яригдаж байна. 

“Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын “Chalco”-той (“Cinalco”-гийн охин компани) 250 сая ам.долларын гэрээ хийж, зүүн Цанхийн нүүрсийг урагш зөөж эхлээд байгаа билээ. Энэ хэсэгт захиалгаар олборлолт явуулахын тулд БНЭУ-ын “Mesco Steel”, ХБНГУ-ын “BBM Operta”, Австралийн “Macmahon” гэсэн гурван компани өрсөлдсөн. Гэтэл Монголын зүгээс энэхүү сонгон шалгаруулалтын дүнг зарлаагүй бөгөөд өөрсдөө нүүрсээ олборлоод, Хятад руу зөөж эхэлсэн. 
Яг ийм нөхцөл байдал баруун Цанхийн ордод ч давтагдаад байна. Олон улсын сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд тунаж үлдсэн зургаан компани, консорциумын нэг нь ч ялсангүй. Харин Хятадын “Shenhua Energy”, Америкийн “Peabody Energy”, Орос-Монголын хамтарсан консорциумын хуваан эзэмших нэгэн компани гараанаас гараагүй ч барианд ороод ирлээ. “Chalco”, “TTJVCO”, “SGS”, “Winsaway” гэсэн эдгээр компаниудын толгой нь үнэндээ нэг юм байна.

Энэ талаар учир мэдэх хүмүүс “Гаднаас нь харахад тус тусдаа олон аж ахуйн нэгж. Үнэндээ “China Inc” гэж нэг л компани шүү дээ. Хятадууд Тавантолгойд тугаа мандуулчихлаа” хэмээн бичиж байна. Харин уул уурхайн эдийн засагч гэгдэх Л.Наранбаатар “Хятадууд урт хугацаанд уран тогложээ. Хятадуудад Тавантолгойг өгөх гэлээ гэсэн нөгөө үндэсний баатрууд одоо дуугараач ээ!!!” гэжээ.

Үнэхээр коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд толгой цохьдог, Монгол улсын эдийн засгийн нэгэн томоохон хөшүүрэг болсон тавантолгойгоо Хятадуудын гарт өгчихсөн юм гэж үү хэмээн асуух хүн олон байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • о 2016-10-01 17:30:33
    Ingeed sunuvul taarna. Archaagui shaarnuud. Eceg uvgudiin uldeesen uviig hadgalj hamgaalj chadaagui zulbasganuud sunuj ustval taarndoo
  • Зочин 2016-09-26 14:46:44
    АТГ ийм л юмыг шалгаж баймаар юм. Бөөн хахууль байгаа шүү дээ.
  • irgen 2016-09-25 05:08:32
    Er ni bugdeeree zi jin pineer udirduuliy. Hyatadad dagaar orii uuns sanal negdiye
  • сда 2016-09-24 08:19:42
    Бузар Женко Бэлтрэг Зи адгийн шаарнуудын хийсэн ГАВЪЯА!!!!!!!
  • хятад ухаан 2016-09-24 00:51:29
    Одоо хятадууд олсон ашгаараа хахууль бэлдээд дараагийн том уурхайг үнэгүй авна. Гэх мэтчилэн авсаар байгаад монголыг монголын мөнгөөр худалдаж авна.
  • Зочин 2016-09-23 15:13:19
    2010-12онд нэг тоныг нь 70$ Чалккод зардаг байсан ыг АлтанхуягЕС болоод гэрээгээ шинээр байгуулна гэж 1жил6сар зогсоож дахин гэрээ хийж 30$ Болгосон шуу дэ . ...
  • Zochin 2016-09-23 08:56:45
    Bugd hahuuli ugch said, ded said turiin narrin , gazar, agentlagiin darga nar bolj baina. Odoo ugsun munguu olj avah gej idej hahuulidaj ugnu duu. Yana daa.
  • Зочин 2016-09-23 08:34:51
    Чингэсийн Монгол Хүзүүгүй толгойгийн засаглалын үед Хятадын мэдэлд орсон болохыг 100 жилийн дараа үр ач нар минь мэдэх байхаа
  • Зочин 2016-09-23 06:25:28
    Таван толгой байтугай 3 сая толгойгоо Хятадад алдчихаад байгаа шүүдээ, Хүзүүгүй толгой, Зи Энх, Ба- та-ар үүл бүгд Хятадын гар хөл, эсэргүүцсэн нь Зориг агсан
  • хужаа  2016-09-23 05:23:08
    зов штээ бид бугдииг авна шуу. юунд маргаад бина вэ хулээн зовшоорохоос оор арга алга даа..
  • Дэн сяопин хэлсэн!!!!! 2016-09-23 03:44:00
    Хэний гарт очих нь чухал биш, эцсийн дүндээ монголчуудад өгөөж нь тусч байвал болоо шдээ. "Муур цагаан, хар байх нь чухал биш, хулгана барих нь л чухал" гэж Д...
  • mm 2016-09-23 03:10:05
    Ter 250 say dolloriin gereeg chine anh Suhbaatriin Batbold yurunhii said baihdaa hiij mungu taraasan novshiin ajilaas ehtei.
  • иргэн 2016-09-23 01:40:45
    Орсон нь зөв өө, угаасаа хятадууд нүүрсийг нь авна биз дээ, түүнийг нь заавал өөр улсаад дамжуулж зарах ямар хэрэгтэй юм, Япон солонгост гаргах хувиа аваад зам ...
  • zochin 2016-09-23 01:27:54
    chalkod tabisan or gej neg mangaa ba aa. ternees bolood l iim baidald orj bgaa yum bish vv. z.enhbold hyataduudad ogson gehed itgehgvi ba. arai eh oronch hvn
    66.181.170.18
    Мэдэгдсэн Хариулах
  • dsn 2016-09-23 01:10:16
    medleg bn gej hudlaa sagsuurch meden budilsan mangaruud eh ornoo hudaldaj ideh l ih mergejil ezemshijee
  • Ээ 2016-09-23 00:32:08
    Женко, Эрдэнэчимэг, Зи гурав Барууныханд зарахгүй гэж тэмцээд Хятадуудад бэлэглэсэн шүү дээ, одоо дэлхийд нүүрсний үнэ 200$ байхад 27$-оор Хятадууд авч байна.