Монголын спортын баг шилдгээр шалгарлаа
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын “Оюутны хавар” олон улсын  наадмыг бүх Оросын олон нийтийн байгууллага “Оросын Залуучуудын эвлэл” –ээс Забайкальскийн орон нутгийн захиргаа, ОХУ-ын ерөнхийлөгч В.В. Путины Сибирийн бүс нутгийг хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Виктор Торонскийн дэмжлэгтэйгээр энэ сарын 2-7–ны өдрүүдэд зохион  байгуулагдлаа.

Тус олон улсын наадамд Шанхайн хамтын ажиллагааны 14 орны залуучуудын байгууллагуудын төлөөлөл энэхүү наадамд оролцож байгаа бөгөөд  Монголоос залуучуудын төрийн бус байгууллага, урлаг, спорт, хэвлэл мэдээллийн төлөөлөл болох нийт 50 залуу оролцов. 

“Оюутны хавар” олон улсын наадамд Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбатаар ахлуулсан Монголын спортын баг алт, мөнгө, хүрэл нийлсэн таван медаль хүртэж, шилдэг спортын багаар шалгарсан байна.  

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tod 2014-07-08 06:00:33
    todorhoi yum bicheldee! yugaar medaluud hurtsen um be? shatar? buh? sags? volleyball?
    49.0.129.33
    Мэдэгдсэн Хариулах