Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2019 онд ашиглалтад орно
УИХ-аас Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг баталж, төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, томоохон уул уурхайн ордуудыг ашиглах, тус ордуудаас бүтээгдэхүүн экспортлох зорилгоор нийт 5600 километр төмөр замын сүлжээг 2013-2022 оны хооронд  хэд хэдэн үе шаттайгаар барьж байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ дагуу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 267 км төмөр зам барих ажлыг эхлүүлсэн. Өргөн, нарийн царигаар барина хэмээн нэлээд мэтгэлцсэний эцэст төмөр замын барилгын ажил эхэлсэн. Гэвч барилгын ажил хөрөнгө мөнгөний асуудлаас болж удаашралтай байгаа юм.

Тэгвэл  салбарын сайдын хэлснээр 2019 он гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бүрэн ашиглалтад орж, тээвэрлэлтээ эхлүүлэх боломжтой юм байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ сарын 22-24-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажиллах үеэрээ иргэд, хөдөлмөрчидтэй уулзахдаа ийн хэлсэн байна.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.