“Galaxy note 2” утаснаас утаа гарчээ

Энэтхэгийн агаарийн тээврийн IndiGo компанийн зорчигч тээврийн онгоцонд зорчиж явсан нэгэн зорчигчийн Самсунг маркийн гар утаснаас учир битүүлэг утаа гарч зорчигчдыг сандаргажээ.

Ухаалаг гар утасны салбартаа тэргүүлэгч БНСУ-ын Самсунг компанийн шинэ загварын гар утасны баттерей худалдаанд гарсан даруйд асуудал дагуулах болсон бөгөөд тус компани зах зээлээс 2.5 сая гар утсаа эгүүлэн татаад байгаа юм. Тэгвэл Энэтхэгийн авиа компанийн мэдээлснээр Сингапураас Энэтхэгийн Ченнай хотыг чиглэн нисч явсан 6E-054 нислэгийн дугаартай зорчигч тээврийн онгоцонд сууж явсан нэгэн үйлчлүүлэгчийн гар тээшнээс утаа гарчээ.

Улмаар шалгахад “Galaxy note 2” маркийн гар утаснаас бага хэмжээний утаа гарч байсан гэнэ.  Энэ явдалд сандарсан зорчигч галын хор цацсаныхаа дараа ухаалаг утсаа усанд дүрж аюулгүй болгожээ. Ингэсний дүнд онгоц төлөвлөгөөний дагуу зорьсон газартаа ямар нэг сааталгүй хүрч чадсан аж. Ямартай ч, энэ удаагийн явдлаар  Самсунгийн зөвхөн Galaxy note 7 ч бус, бусад төрлийн утасны аюулгүй байдлыг шалгахад гэмгүй болох нь тогтоогдсон байна.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.