Борооны дараа ...
Бороо орсны дараа Улаанбаатар хот усанд автаж ямар сайндаа л “Улаанбаатар хэмээх их нууруудын хотгор” гэх хоч хүртэх вий дээ. Үүнээс шалтгаалан цаашид нийслэл хотоо зунд нь их нууруудын хотгор хэмээн нэрлэж занших нь бололтой.

Уг нь хотын статустай газар ус зайлуулах шугам хоолой, үгүй бүр байг гэхэд нэг суваг шуудуйрхуу зүйл байдаг. Харин манай нийслэлд тийм зүйл байдаггүй, эсвэл байдаг нь хүрэлцдэггүй гэх шалтгаанаас болоод ингэж ихээр ус тогтож, нуур, далай болж байгаа нь тэр юм байх.

Гэхдээ энэ нь давуу тал байж болох санагдах үе ч бий. Африкийн улс орнууд усны хомсдолд орж, амьтны гадагшлуулсан шингэнээр өл залгаж байхад манайхан газар ус зайлуулах шугам хоолой хүрэлцээгүйн буянд борооны дараа умбаж, шумбаж, зугаацаж байна шүү дээ.

Хувьтай хүн хур борооноор гэж ... Монголчууд тэр дундаа нийслэлчүүд бид их хувь тохиолтой хүмүүс юмдаг аа. Газар шороо нь усаа шингээж чадахааргүйгээр цатгалдаж, хүн мал нь түүнээс залхаж, ус зайлуулах боломжийг эрэлхийлж, олон улсын хурал чуулган зохион байгуулах дээрээ тулчихсан байна. Ай даа бороо орсны дараа гэж ... Мөн ч сайхан дүр зураг шүү.
Ами
Оллоо.мн
Зургийг Paparazzi+Traffic группээс авч ашиглав.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.