“ДЦС 3”-ын баруун хойд замыг Яармагийн гүүртэй холболоо

Хан-Уул дүүрэгт байрлах "ДЦС 3"-ын баруун хойд замаас урагшаа Яармагийн гүүр хүртэлх 1.5 км авто замын нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо. Ингэснээр Гурвалжингийн гүүр уруудаад /ДЦС 3 тал руугаа/дулааны шугамын хажуугаар Дөрвөн замын уулзвартай болгож гэрлэн дохио суурилуулсан байна. Мөн явган хүний зам, автозамыг тусгаарласан хашлага зэргийг шийдэж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж өгчээ.

Уг замыг "Гудамж" төслийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан бол зураг төслийг “Ар Си Эс Си" ХХК, бүтээн байгуулалтын ажлыг “Эрдэнэ зам" ХХК гүйцэтгэжээ. 2013 онд Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх "Гудамж төсөл"-ийг хэрэгжүүлж 33 бүтээн байгуулалтыг хийсэн билээ гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • олон 2016-09-27 02:45:45
    Энэ замаар сүүлийн жил гаруй л явлаа.Дахин дахин нээлээ гээд л мөнгө аваад л сууж байдаг юм биш биз дээ арай
  • demii yum aa 2016-09-27 02:27:23
    huuchirsan medeelel bna. 2jiliin omno heegdsen biz dee.