Б. Баяраа: Намдаа “өр”-тэй хүн УБТЗ-ын дарга болох вий
МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан чиглэлийн дагуу төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн удирдлагыг есдүгээр сарын 25 гэхэд бүрэн чөлөөлж, шинээр томилох чиглэлийг Засгийн газарт үүрэг болгосон.  Энэ дагуу өнөөдөр  ОХУ-ын Москва хотноо УБТЗ-ын ерөнхий хорооны хурлыг албан ёсоор зарлан хуралдуулж байна.

Энэхүү хуралдаантай холбогдуулан УБТЗ-ын ҮЭХ-оос мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дарга Б.Баяраа “Төмөр замчдын дунд урьдчилан тархсан мэдээллээр УБТЗ-ын ерөнхий хорооны хурал  ирэх сарын 10-д гаргаад болох товтой байсан. Гэвч өнөөдөр ОХУ-ын Москва хотноо хуралдаж байна. Энэ хурлаар УБТЗ-ын даргыг үүрэгт ажилд нь хэвээр үлдээх, чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Бидний болгоомжилж байгаа зүйл бол төмөр замын удирдлагаар улстөрийн захиалгат хүн орж ирэх вий гэдэг дээр санаа зовж байна. Сүүлийн үеийн мэдээллээр улстөрч хүн УБТЗ-ын дарга болох магадлал байгаа талаар эх сурвалжууд ярьж байна. Олон нийтийн сүлжээгээр ч бичиж байна. Улстөрчид мэргэжлийн байгууллагад орж ирсэнээр мэргэжлийн ажлыг мэргэжлийн төвшинд хийж чаддаггүй. Мөн нийт массын итгэл найдварыг хүлээж чаддаггүй. Хамгийн их болгоомжилж байгаа зүйл нь намдаа ямар нэг “өр”-тэй хүн УБТЗ-ын дарга болох вий. “Өр”-өө төлөхийн тулд мэргэжлийн ААН-ийг ашигладаг. Гаргаж байгаа бодлого шийдвэр нь ажилчиддаа хүргэдэггүй. Нэг үгээр мэргэжлийн байгууллагыг хөгжлийг хойш татдаг. Хамгийн ойрын жишээ гэхэд Л.Пүрэвбаатар дарга орж ирсэн цагаасаа л янз бүрийн асуудалд орооцолдож эхэлсэн. Л.Пүрэвбаатар нь төмөр замын мэргэжилтэй хүн ч мэргэшсэн чанараа алдчихсан хүн. Бидэнд дахиад ийм хүн хэрэггүй” гэлээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-09-29 05:06:09
    Загджав нь дээр.Ёстой шулуун,хэлэх үгээ ч хэлчихдэг нөхөр байгаа юм.
  • Зочин 2016-09-28 13:39:51
    ҮЭ-д ямар хамаа байна.Нөгөө Эрдэнээ нь үхсэн их далдагнаж байх шив.
  • zochin  2016-09-28 07:51:24
    demjej bna. xeterxii yum.
  • Сурэн 2016-09-28 01:02:48
    Санаа зоволтгуй ээ. Оросхун болно.
  • П.УНДРАМ 2016-09-27 13:46:27
    МУУ ШҮҮ
  • зоригт 2016-09-27 09:15:49
    ҮЭ - ийн холбоонд Х ЯМАР ХАМАА БАЙНА
  • dorj 2016-09-27 07:16:46
    Tomor zam ch naimaanii darga naraar burdeed unaltand oroh bolson yum bishuu .Urd ni saihan tom baiguullaga bailaa .Odoo hereg algaa.
    103.212.118.159
    Мэдэгдсэн Хариулах