Булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сангаас мэдээлэл хийнэ
09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

09:30 цагт: “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-т зориулан “Глоб Интернэшнл төв” ТББ нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр үндэсний зөвлөгөөн зохион байгуулна.

10:00 цагт: Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.

11:00 цагт: Шонхор Тауэрийн 12 давхарт Оюутны азийн аваргад алтан медаль хүртсэн баг тамирчдын хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд олон улсын ахмадын өдөрт зориулан ахмадуудын асуудлаар НЭМХ-ээс мэдээлэл хийнэ.

11:30 цагт:Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сангаас бохирын асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэгээс “Эмнэлгийн тоног төхөөрөмж ба биоанагаахын инженер” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Чингис хааны нэрийг архи тамхи бусад зүйлүүдэд хэрэглэхгүй байхыг шаардаж Хаадын сангаас мэдээлэл хийнэ.

12:30 цагт: MN-Мэдээллийн төвд “Тархины хогийг цэвэрлэе” хөдөлгөөний хүрээнд “Номтой оюуны ирээдүй” НҮТББ, “Номтой өглөө” клуб, ХААИС-ийн 1500 оюутан хамтарч Сэлбэ гол, түүний эрэг дагуух хогийг цэвэрлэх талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Тэд залуусыг хог цэвэрлэхээр ирэхдээ номтой ирэхийг уриалж байгаа аж.

12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  Төмөр замын даргын асуудлаар дуучин Ц.Бямбажав нар мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд дахин төлөвлөлтийн холбооноос дахин төлөвлөлтийн явцын талаар бодит мэдээлэл хийнэ

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-28 02:28:03
    Ийм сан байдаг гэж өнөөдөр дуулж байна, юу хийдэг сан юм бол, лав л Тулл, Орхон голыг хамгаалж байна гэж дуулаагүй, харин Мөнхцбаяр Онги голыг хамгаалсан