Сирид “Геноцид” болоход ойрхон байна

Сирийн Засгийн газрын арми болон Оросын цэргийнхний Сирийн Алеппо хотын зүүн хэсэгт өгч буй агаарын довтолгоон ойрын өдрүүдэд улам ширүүссэн бөгөөд цаашдаа хэдэн долоо хоногийн дараа гэхэд тус улсад геноцид болж мэдэх нөхцөл байдал үүсээд буй талаар барууны зарим эх сурвалж мэдээллээ.
 
Энэ талаархи мэдээллийг иргэнд үйлчлэх “Цагаан дуулга” гэх байгууллагын дарга Раед Салех “Франц пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ. Түүний хэлснээр босогчдын хяналтад буй Алеппо хотын зүүн хэсгийг Сирийн армийнхан бүсэлж, агаарын довтолгооноо үргэлжлүүлсээр байх аваас мөргөлдөөний бүсээс гарч, зугтах чадахгүй хотын 250 мянган хүн геноцидтой нүүр тулгарч болзошгүй байгааг өгүүлсэн байна. АНУ-ын нийслэл Вашингтон хотноо хүрэлцэн ирж ярилцлага өгсөн Салех “Тэнд байгаа иргэд боломж гарвал хаашаа ч хамаагүй зугтахад бэлэн байгаа. Тэдэнд аюулгүй байдал, хамгаалалтын аль нь ч байхгүй. Иргэдийн ихэнх нь хүчирхийлүүлэх, олзлогдох, баривчлагдахаас айдаг” хэмээн Алеппо дахь энгийн иргэдийн нөхцөл байдлыг ний нуугүй өгүүлсэн байна.
 
Түүний хэлж буйгаар АНУ, ОХУ-ын зуучлалтайгаар есдүгээр сарын 9-нд Башар ал Ассадын 3acгийн газар босогчидтой Алеппод гал зогсоох хэлэлцээрт тохиролцоонд хүрснээс хойш найман өдрийн хугацаанд тус хотод ойролцоогоор 1700 удаа агаараас довтолсон ОХУ, Сирийн цэргийн армийн байлдааны онгоцууд бүслэлтэд орсон дүүрэг рүү ширүүн дайралт хийж, анх удаагаа хүйтэн зэвсэг ашигласан гэнэ.
 
Улмаар нурж унасан барилгад дарагдсан хохирогчдын ихэнх нь энгийн иргэд байжээ. Цуврал агаарын довтолгоонд тэд “Bun­ker Buster” гэх бөмбөгийг ашиглаж, 19 удаа хотын дээрээс хаясан бол кластер бөмбөгийг ойролцоогоор 200 гаруй удаа ашигласан байна. Кластер бөмбөг ашиглах үед байшингийн нуранги дор маш олон хүн дарагдан амьсгал хураажээ. Энэ үед гэмтэж, бэртсэн хүмүүсийн тоо 1000-ыг давсан гэнэ.  Гэхдээ хохирогчдын тоог нарийвчлан гаргах боломжгүй байгаа ч, олон улсын байгууллагууд агаарын довтолгооныг эрс эсэргүүцэн хүчтэй шүүмжилж байгаа бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ч дайны гэмт хэрэгтэн болж магадгүй бол. Аль хэдийнэ зургаа дахь жилдээ үргэлжилж буй Сирийн иргэний дайнд эдүгээг хүртэл 300 гаруй мянган хүн нас барж, хэдэн сая хүн орон гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн байна.  Түүнчлэн бүслэлтэд байгаа Алеппо хотод амьдарч буй энгийн иргэдэд зугтах сонголт ч үлдээгүй хүндхэн нөхцөлд амьдарч буй ажээ.
 

Геноцид гэдэг нь грекийн омог аймаг, латины алах, хөнөөх устгах гэсэн үгээс үүсэлтэй бөгөөд үндэстэн ястан, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлан хэсэгчлэн эсвэл бүхлээр нь устгах үйлдлийг хэлдэг билээ

 

Түүнчлэн, Салех орон нутгийн эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Энгийн иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээ цаашдаа нэг cap л үргэлжлэх боломжтой. Ус, цахилгаан, шатахуун ч шавхагдсан. Эмнэлгийн үйлчилгээ ч хэцүүхэн байна. Ийм нөхцөл байдал цаашдаа үргэлжилсээр байвал Алеппод геноцид болно” гэдгийг санууллаа. Геноцид гэдэг нь грекийн омог аймаг, латины алах, хөнөөх устгах гэсэн үгээс үүсэлтэй бөгөөд үндэстэн ястан, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлан хэсэгчлэн эсвэл бүхлээр нь устгах үйлдлийг хэлдэг билээ. НҮБ 1948 оноос геноцидыг олон улсын хэмжээний гэмт хэрэг гэж үзэх болсон юм.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.