“Сумын төвийн шинэчлэл”-ийн загварыг иргэд өөрсдөө гаргажээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дундговь аймгийн Гурвансайхан суманд  олон улсын байгууллага, иргэдийн оролцоотойгоор хийгдэж  байгаа сумын төвийн шинэчлэлийн ажилтай танилцлаа.  2014 оны Төсвийн тухай хуульд тусгагдсан “Сумын төвийн шинэчлэл” төсөлд 16 сум хамрагдаж байгаа юм. Дундговь аймгийн Гурвансайхан сум дээрх төсөлд хамрагдаагүй ч сумын төвийн шинэчлэл, дэд бүтцийг сайжруулах ажлыг нутгийн иргэдийн оролцоо, олон улсын байгууллагуудын туслалцаатайгаар хэрэгжүүлжээ.

Өнгөрсөн 4 дүгээр сард сумын төвийн хөгжлийн ерөнхий  төлөвлөгөөгөө гаргаж, газар чөлөөлөх, замын улаан шугам тавих ажлаа эхлүүлж байсан бол өнөөдөр Гурвансайхан сумын төвд ногоон байгууламж бүхий  6 метрийн өргөнтэй 2,5 км хатуу хучилттай авто зам, 1,5 метрийн өргөнтэй явган хүний зам тавьж дууссан байна. “Цэцэрлэгжилт” компанийн мэргэжлийн туслалцаатайгаар нутгийн иргэд мод, бут сөөг тарьж, 6 га газрыг зүлэгжүүлжээ. Нарны зай хураагуур бүхий 86 ширхэг гэрэл замын дагуу байрлуулсан нь сумын гэрэлтүүлгийг бүрэн шийдсэн байна.     

Зам дагуу 3,5 км бохир, 2,5 км цэвэр, 2 км дулааны шугам тавьжээ. Ингэснээр айлууд халаалт, цэвэр бохир усны сүлжээнд холбогдох боломж бүрджээ.  Услалтын систем, усан сан зэрэг инженерийн дэд бүтцийн хангамжийн ажлыг хариуцаж байгаа Атмор компанийнхан  халаалт, усан хангамжинд зориулагдсан дулаалгатай полиэтилен уян хоолой тавьжээ. Энэхүү уян хоолой нь  Канад, Арктикт зэрэг газар хэрэглэдэг,  -60 градусын хүйтэнд тэсвэртэй софтлайн технологи юм. Манай орны нөхцөлд газар дор 5-60 см-ийн гүнд хоолойг байрлуулж, 50 жил ашиглана.

Гурвансайхан сумын төв 170 хашаатай. Бүх айл нэг загварын блокон суурьтай төмөр хашаатай болох ажлыг иргэд өөрсдөө хийж байна. Зарим айл олон жил амьдарсан бууриа сэлгэж зам, талбай, ногоон байгууламжийн газрыг чөлөөлж өгсөн гэж Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн Ерөнхий сайдад танилцууллаа.

Гурвансайхан сумын төвийн шинэчлэлийг хийх санхүүгийн эх үүсвэр олох зорилгоор “Хамтын хөрөнгө оруулалтын загвар” хөгжлийн түншүүдийн уулзалтыг тус суманд зохион байгуулж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, Жайка, Койка, Мерси Кор, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллагууд АНУ, Канад, Франц, Япон, Солонгос, Австрали зэрэг орны төлөөлөгчид оролцсон байна.  Хямд зардлаар ихийг хийх төлөвлөгөөг иргэд ярьж шийдээд, өөрсдөө оролцож байгаа нь хандивлагчдын талархал хүлээжээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс  үзүүлсэн тусламж, Орон нутгийн хөгжлийн сангаас авсан мөнгөөр юу хийж болохыг нутгийн иргэд  хамтдаа ярилцаж шийдсэн нь Гурвансайхан сумаа  шинэчилж, амьдрах орчноо өөрчлөх үндэс болжээ.

Сумын төвийн айл өрх, албан байгууллагын халаалт дулааныг шийдэхийн тулд өөрийн хөрөнгөөр уурын зуух барих саналаа хувийн компани ирүүлсэн байна. Энэ бол нутаг орноо хөгжүүлэх, сумын төвд тав тухтай  аж төрөх нөхцлийг бүрдүүлэх хамгийн сайн санаачлага гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Тэрээр сумын төвийн шинэчлэлийн ажилд иргэдийг оролцуулах, бага зардлаар чанартай ажил хийх загварыг Гурвансайхан сумынхан гаргаж чадсан байна гээд иргэдийн оролцоо зүтгэл байвал сумын төвийн айл халаалттай байранд сууж, хотын иргэдээс ялгаагүй амьдарч болохын үлгэр жишээ болж байна гэж хэллээ,

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дундговь аймгийн Гурвансайхан суманд  олон улсын байгууллага, иргэдийн оролцоотойгоор хийгдэж  байгаа сумын төвийн шинэчлэлийн ажилтай танилцлаа.  2014 оны Төсвийн тухай хуульд тусгагдсан “Сумын төвийн шинэчлэл” төсөлд 16 сум хамрагдаж байгаа юм. Дундговь аймгийн Гурвансайхан сум дээрх төсөлд хамрагдаагүй ч сумын төвийн шинэчлэл, дэд бүтцийг сайжруулах ажлыг нутгийн иргэдийн оролцоо, олон улсын байгууллагуудын туслалцаатайгаар хэрэгжүүлжээ.

Өнгөрсөн 4 дүгээр сард сумын төвийн хөгжлийн ерөнхий  төлөвлөгөөгөө гаргаж, газар чөлөөлөх, замын улаан шугам тавих ажлаа эхлүүлж байсан бол өнөөдөр Гурвансайхан сумын төвд ногоон байгууламж бүхий  6 метрийн өргөнтэй 2,5 км хатуу хучилттай авто зам, 1,5 метрийн өргөнтэй явган хүний зам тавьж дууссан байна. “Цэцэрлэгжилт” компанийн мэргэжлийн туслалцаатайгаар нутгийн иргэд мод, бут сөөг тарьж, 6 га газрыг зүлэгжүүлжээ. Нарны зай хураагуур бүхий 86 ширхэг гэрэл замын дагуу байрлуулсан нь сумын гэрэлтүүлгийг бүрэн шийдсэн байна.     

Зам дагуу 3,5 км бохир, 2,5 км цэвэр, 2 км дулааны шугам тавьжээ. Ингэснээр айлууд халаалт, цэвэр бохир усны сүлжээнд холбогдох боломж бүрджээ.  Услалтын систем, усан сан зэрэг инженерийн дэд бүтцийн хангамжийн ажлыг хариуцаж байгаа Атмор компанийнхан  халаалт, усан хангамжинд зориулагдсан дулаалгатай полиэтилен уян хоолой тавьжээ. Энэхүү уян хоолой нь  Канад, Арктикт зэрэг газар хэрэглэдэг,  -60 градусын хүйтэнд тэсвэртэй софтлайн технологи юм. Манай орны нөхцөлд газар дор 5-60 см-ийн гүнд хоолойг байрлуулж, 50 жил ашиглана.

Гурвансайхан сумын төв 170 хашаатай. Бүх айл нэг загварын блокон суурьтай төмөр хашаатай болох ажлыг иргэд өөрсдөө хийж байна. Зарим айл олон жил амьдарсан бууриа сэлгэж зам, талбай, ногоон байгууламжийн газрыг чөлөөлж өгсөн гэж Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн Ерөнхий сайдад танилцууллаа.

- See more at: http://zasag.mn/news/view/6142#sthash.2NdBcgGo.dpuf
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.