103-ын  эмч жирэмсэн бүсгүйг чимхээгүй гэв
Яаралтай тусламжийн 103 төвийн эмч төрөх дөхсөн эмэгтэйг дуудлагаар авч явахдаа "төрж болохгүй" хэмээн чимхсэн гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Үүний дараа олон нийтийн сүлжээгээр эмчийг буруутгасан  мэдээлэл, сэтгэгдлүүд гарах болсон билээ. Тэгвэл уг хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тухайн өдөр дуудлагаар үйлчилсэн Нийслэлийн ЯТТ-ийн дуудлагын эмч Г.Алтанчулуун дараах зүйлийг ярилаа. “Есдүгээр сарын 27ны өдрийн тухайн дуудлагад би очиж үйлчилсэн. Манайд дуудлага 10 цаг 59 минутад зургаа дахь төрөлт өвдлөө гэсэн дуудлага ирсэн. Тухайн дуудлагын дагуу очиход үйлчлүүлэгч маань  өвдөглөж  суугаад хоёр гараа өвдгөн дээрээ тавьсан байдалтай байсан. Ингээд үйлчлүүлэгчээ үзээд,өвдөлт базалтын хугацааг тооцоолоод эмнэлэгт хүргэгдэж амжих юм байна гэдэг дүгнэлтэд хүрээд үйлчлүүлэгчээ насилктай тээвэрлэж авч явсан. Замдаа явж  байх үед үйлчлүүлэгч маань насилк дээрээ сууж явахыг хүссэн. Би үйлчлүүлэгчийнхээ биеийн байдлыг хянахын зэрэгцээ  зүүн гараас нь түшиж явсан. Харин үйлчлүүлэгийн баруун талд нь охин нь сууж мөн баруун гарыг нь түшиж явсан. Замдаа үйлчлүүлэгч 4-5 удаа өвдөлт өгсөн. Энэ үед би “гүнзгий амьсгаа аваарай”, “тайван байгаарай” гэж сэтгэл заслын эмчилгээ хийж тайвшруулж авч явсан.Ингэж үйлчлүүлэгчээ хүлээн авах эмчид нь хүлээлгэж өгөөд, тодорхойлох хуудсаа бичиж үлдээсэн байгаа. Үйлчлүүлэгчийн гуянд хөхрөлт байсан эсэхийг би мэдэхгүй байна” гэлээ.

Мөн тэрбээр ажил үүргээ гүйцэтгэж яваад ийн гүтгүүлэх болсондоо гомдолтой байгаа бөгөөд  холбогдох газруудаар нь шалгуулахаа мэдэгдлээ. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hhhh 2016-11-09 10:45:07
    өвдөлтөө тэвчихгүй хүн юм юм цохиж аваад л ор чирээд л аргаа бардаг шдээ тэр үедээ хийсэн үйлдлээ эмч рүү чихэж арай болохгүй ээ бас
  • оссо 2016-10-05 01:52:33
    яшиг зүгээр Жавхлангийн зааснаар араг түшиж төрдөг болсон нь дээр юм бна Эмч нараар ч яадаг юм...
  • иргэн 2016-10-05 01:12:32
    залуу эмч нараасаа хөгшин эмч авгай нар бүр аймаар хүмүүс бдаг юм бнлэ залуучууд нь эдний муу муухайг суралцна бздэ эмнэлэг гэхээсл үстэй толгой арзайз бна
  • Зочин 2016-10-04 07:09:19
    Тэр төрсөн хүүхнээс л асуучихаад ч дээ үнэхээр чимхсэн үгүйг
  • зочин 2016-10-04 05:08:46
    Эмч цагдаа багш нараа буруутгах сэтгэлгээ нийгэм хоосорох тутам гарч байна Гомдолтой бол үүнээс хойш эмч цагдаа багшгүй болж лам нараа дуудаж бай аан
  • эмч 2016-10-04 04:46:57
    гэрч байна .тавьтаргүй хүмүүс төрөх үедээ араншингаа гаргадаг . эмнэлэгийн салбарыг капитализмруу оруулмаар юм.
  • зочин 2016-10-04 04:34:49
    Эрүүл мэндийн үйлчилгээ хэцүү дээ хэцүү. Бурууг өөрсдөөсөө хайцгаа л даа. Барин тавин худлаа ярина гэж юү байхав. Иргэн би бол магадгүй л гэж бодож байна.
  • zochin 2016-10-04 04:03:51
    2 uvdgun deeree garaa tavisan bdaltai bsan gejiishde.Uvdsunduu bazaad teriigee medeegui yum bishuu.Emch hun arai ch chimhehgui shde.
  • Зочин 2016-10-04 02:57:19
    Ээж охин хоер гүтгэсэн юм биш үү.
  • zochin  2016-10-04 02:01:16
    tm blgvi dee. yu gej tegeh yum be. tegj chimhdeg emch haa ch bhgvi. shalguulaad unen zoboo olj naad hvvhneeree uuchlal guilga. tegj hvn gvtgene gej arai ch dee ...
  • Zochin 2016-10-03 17:15:11
    Emch tegehgvi arai l hydlaa medeelel bn
  • irgen 2016-10-03 16:58:41
    zaluu emchiig bas ingej boloxgui sh dee boliochee ene eej emegtei ooroo ovdoltondoo l bazaad l nogootox ni xoxorson yum bgaa bizdee
  • Zochin 2016-10-03 16:13:31
    Zaluu emch ohiniig setgeliin hund daramtad oruullaa daa. Buu shantraarai duu mini. Tsuurhal taraadan nuhurt hariutslaga huleelgeh heregtei.
  • Зочин 2016-10-03 13:53:55
    Эмнэлэгт очихын хооронд юу гэж тийм аймаар чимхэх вэ. Охин нь хажууд нь байсан л байна ш дээ.
  • mongol 2016-10-03 12:49:49
    103 -ын тухай таагүй сэтгэгдэлтэй үлдсэн. Хүн чанаргүй оператор 2015.9.1 нд болсон явдал даа. Бодохоор дотор харанхуйлдаг.
  • Soongo 2016-10-03 12:41:08
    Интернет дээр тавьсан зургийг нь хараад хэн ч итгэхгүй сорви байна лээ шүү дээ, ямар ч тэнэг эмч тийм их сорви үүстэл чимхэж л байдаг, өвчтөн нь чимхүүлж л байд...
  • иргэн 2016-10-03 12:24:22
    одооны эмч нарч дэ төрөх болоогүй бна гэж жирэмсэн хүнийг хөөж бгаад хүүхдийг нь шаланд унагасн одоо насаараал тэр хүүхэд өвчтэй хохирч явна ёстой алуурчид түй
  • bi 2016-10-03 10:42:23
    za yun surtei yum bee chim heel biz.gehdee bi chimheegui gej bodoj bna.uuriiguuch em chigch sandargaad tulgaj duudaad avral erj hurguulcheed ...
  • ннн 2016-10-03 09:53:38
    Чимхэхээр төрдөггүй юм бол яахав дээ машинд төрүүлэхгүйн тулд чимхээл биз. Морь бахардахаар өшиглөөд байдаг шиг
  • нэгэн ээж 2016-10-03 09:27:39
    Эмч хүн хэзээ ч тийм үйлдэл хийхгүй. Тэд нойр хоол амралт гэр орноо мартан байж бидний төлөө зүтгэдэг. Бүү шантар дүү минь. Чамайг ухаантай нь ойлгоно
  • Otgoo 2016-10-03 08:50:06
    Erun emch nar ikh heneggui bn manai huu garaa huglaad duurgiin emchiin hyanaltand orohod oir oirhon uzuuleed bhad oligtoi zuvulguu uguhgui
  • зочин 2016-10-03 08:02:46
    Сансар чи бодвол эр хүн байх, ийм хов живийн юм битгий бичиж бай, дорвитойхон юм бичиж бай
    • xen xen ni xeneggui 2016-10-04 05:27:21
      Er ni xen xen ni buruutai yum bish vv ochood yrij xuuruud uuchlal ene teree guigaad xel amaa oloochee jaaxan xvvxded xel am herex vii xurai hurai hurai