Өнөөдөр хоёр Герман нэгдсэн өдөр

Өнөөдрөөс 26 жилийн тэртээ буюу 1990 оны аравдугаар сарын 3-ны өдөр хоёр Герман улс нэгдсэн түүхтэй.

Дэлхийн II дайны дараа Герман улс 12 муж болон хуваагдсан байдаг. Үүнээс 2 муж /газар/ нь ЗХУ болон Польшид, 1 газар нь Францын харьяанд орших Саарын газарт, 5 газар нь ЗХУ, АНУ, Их Британи, Францын эзэлсэн газар дээр нь Берлины 4 бүс /зоон/ эдгээр болно. 1948 онд Их Британи, АНУ-ын бүсүүд буюу зоонууд Бизон болон нэгдсэн бол удалгүй Францын бүс нэгдсэнээр Тризон үүссэн байна. Ингээд 1948 онд энэхүү Тризоноос ХБНГУ байгуулагдсан аж. Мөн онд Зөвлөлтийн бүст БНАГУ байгуулагдсан билээ. Эдгээр нь дэлхийн дайнаас өмнөх Герман улсыг залгамжлагч болох БНАГУ болон ХБНГУ байсан юм.

Горбачёвын өөрчлөн байгуулалтыг БНАГУ-д ихэд болгоомжлон хүлээн авсан бол харин ХБНГУ-т нэн талархан хүлээж авсан байна. 1989 он гэхэд БНАГУ-д байдал нэн түгшүүртэй болж ирэхийн цагт намар нь тус улсыг олон жил удирдсан  Эрих Хонекер албан тушаалаасаа бууж, түүний суурийг Германы Чөлөөт залуучуудын холбооны дарга Эгон Кренц эзэлсэн байдаг. Гэвч тэрбээр улсынхаа тэргүүнээр хэдхэн долоо хоног суусан гэдэг. 11 дүгээр сарын эхээр Берлинд асар том жагсаал болсноор Берлины ханыг нураасан аж. Энэ бол Германы хоёр улсын нэгдлийн эхний алхам болсон гэдэг. Удалгүй БНАГУ-ын нутаг дэвсгэрт ХБНГУ-ын марк эргэлтэнд орж, 1990 оны наймдугаар сард ХБНГУ болон БНАГУ-ын нэгдэх тухай гэрээ байгуулагджээ. Ингэхдээ ХБНГУ-ын Үндсэн хуулинд заасан хоёр боломжийн нэгийг нь ашигласан байна. Ингэснээр БНАГУ-ын нутаг дэвсгэр ХБНГУ-ын бүрэлдэхүүнд орж, ХБНГУ-ын Үндсэн хууль шинэ нутаг дэвсгэрт үйлчилж эхэлсэн байна. Нөгөө боломжит хувилбараар нь бол хуучин хоёр Үндсэн хуультай улс нэгдэн шинэ улс байгуулж, шинэ Үндсэн хууль батлах алхам байсан гэдэг.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.