Малчид төл авах үеэр бруцеллёзын халдвар авах нь ихэсчээ
Мал, амьтан болон амьтны гаралтай түүхий эдээр дамжин хүнд халдварладаг халдвар, харшлын өвчин бол бруцеллёз юм. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 8 сарын сүүл үеэс эхлэн малд хийж байна. Тэгэхдээ төсөв хөрөнгө дутагдалтай байгаагаас шалтгаалан зөвхөн охин төл малыг тарьж байгаа аж. Мөн эцэг, мал болох, хуц, ухнаас халдварт өвчний шинжилгээ авч, үүнд 91 малыг хамруулахад 47 нь халдварт өвчтэй байсны улмаас тэдгээр малыг нядалж, халдвараас хамгаалсан байна.

Монгол Улсад 2012 оноос эхлэн бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсний дагуу Өвөрхангай аймагт 2012 онд бүх малаа вакцинжуулж байсан бол түүнээс хойш дан төл малыг вакцинжуулж байжээ. Сүүлийн жилүүдэд хүн бруцеллёзын халдвар авах тохиолдол ихэсч байгаа бөгөөд жилд  дунджаар 400-500 хүн энэ өвчний улмаас эмчилгээ хийлгэдэг гэх тоо баримт байна. Өвчлөгсдийн 60 гаруй хувь нь төл авах үеэр малын эхэс, төлийн үс, зунгаг зэргээс халдвар авчээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.