Хөл бөмбөгийн ДАШТ-тэй хором бүр хамт байж багаа дэмжих боломжтой боллоо

Мобиком корпораци хөл бөмбөгт дуртай хүн бүрт зориулсан “Улаан фанат” урамшууллыг зарлаад байна.

2014 оны 5-р сарын 12, Улаанбаатар хот – Хөл бөмбөг үзэж, сонирхох дуртай хэн бүхэн ДАШТ – тэй холбоотой бүх төрлийн мэдээллийг хором тутамд гар утсаараа хүлээн авах боломжтой болж буйг дуулгахад таатай байна. Мобиком корпорациас зарлаад буй “Улаан Фанат” урамшуулал нь Фанат карт, Фанат багц, Улаан фанат аппликейшн гэсэн гурван хэсгээс бүрдэх аж.

Фанат карт нь 15 улсын шилдэг тоглогчдын зураг бүхий 5000 төгрөгний үнэтэй цуглуулгын цэнэглэгч карт юм. Фанат картыг хамгийн сүүлийн үеийн технологи болох баяжуулсан хиймэл дүрслэлийн аргыг ашиглан бүтээжээ. Та Улаан Фанат аппликейшнийг ашиглан картны зургийг уншуулахад 15 орны шилдэг тоглогчдын анимейшн видео гар утсан дээр шууд тоглогдох аж. Мөн 15 улсын картууд тус бүрийг бүрэн цуглуулсан эхний 200 хэрэглэгч Мобикомын үйлчилгээний салбар дээр ирж сонгосон улсынхаа хөл бөмбөгийн өмсгөлийг авах боломжтой юм байна. Та дэмждэг улсынхаа өмсгөлийг өмсөөд багаа дэмжээрэй.

Хөл бөмбөгийн фанатуудад тусгайлан зориулсан Фанат Багц нь 5-р сарын 05-ны өдрөөс эхлэн идэвхижүүлэх боломжтой бөгөөд 6-р сарын 12-ноос 7-р сарын 14-ний хооронд  ДАШТ-ний тоглолтын цагийн хуваарь, тоглолтын дүн зэрэг онцлох мэдээллийг цаг тухайд нь мессэжээр хүлээн авах боломжтой болох юм. Мөн долоо хоног тутмын асуулт, хариултын тэмцээнд оролцон хөл бөмбөгийн талаарх мэдлэгээ сорьж, оноо цуглуулан бонус аваад зогсохгүй, хамгийн олон асуултанд хариулсан эхний 50 хэрэглэгч дуртай багийнхаа өмсгөл, 51-100 дахь хэрэглэгч ДАШТ – нд шилдэг тоглогчдын тоглох Бразука бөмбөгийг тус тус бэлгэнд авах болно. Фанат багцыг авахын тулд 2014 дугаар луу BAGTS гэсэн мессэж явуулан идэвхжүүлээрэй. Багцыг 1900 төгрөг төлөөд нэг удаа идэвхжүүлэхэд л хангалттай. Багцыг дагалдан улаан фанатуудад зориулсан хөл бөмбөгийн 5 хит дуутай HiTone үйлчилгээний 1 сарын эрх ирэх юм байна.

Мобиком корпораци хөл бөмбөгийн ДАШТ-ийг албан ёсны эрхтэйгээр гар утсаар шууд дамжуулах эрхийнхээ хүрээнд Улаан фанат аппликейшнийг бүтээн хэрэглэгчиддээ бэлэг барьж байна. Та энэхүү аппликейшнээр дамжуулан ДАШТ-ний тоглолтуудыг нэг удаад 4900₮ төлөөд л  гар утсаараа шууд үзэх боломжтой бөгөөд ТВ-ээр дамжуулагдаагүй ховорхон бичлэгүүд, торгон агшнуудыг хүлээн авах боломжтой. Тэр ч бүү хэл сонгогдсон  нэг тоглогчийн  тоглолтыг  дагаж, бэлтгэл хийх, тоглолтонд оролцох, бөмбөг оруулах торгон агшнуудыг хамтдаа өнгөрүүлж болох аж. Мөн ДАШТ-тэй холбоотой сонин хачин, тоглолтын тохироо,

онооны байдал зэрэг бүх мэдээ мэдээллийг нэг дороос авч болно. Бас нэгэн сонирхолтой бэлэг бол аппликейшний АВ цэсийг ашиглан Мобикомоос бэлтгээд буй тоглолтын өмсгөл, Бразука бөмбөг, дата багц, үнэгүй яриа, мессэжний эрх, Мобикомын гарын бэлгүүдийг аваарай. Улаан фанат аппликейшн нь AppStore болон PlayStore дээр төлбөргүй татагдахаар байршуулагдсан байгаа тул та “ulaan fanat” гэсэн хайлтын үг ашиглан татаж аваарай.

Хөл бөмбөгийн ДАШТ-тэй холбогдуулан Мобиком корпорациас хэрэглэгчиддээ зориулан бэлдээд буй бүх төрлийн урамшууллын талаарх мэдээллийг http://ulaanfanat.mobicom.mn/, www.mobicom.mn вэбсайтуудад зочлох буюу MobiCom – н албан ёсны фэйсбүүк хуудсанд нэгдэн аваарай.

Мөн хэрэглэгчийн үйлчилгээний төвийн 2222 дугаар луу залган, холбогдсоны дараа доорх кодуудыг хийж мэдээлэл авна уу.

Фанат карт – 2222-(11113)
Фанат багц – 2222-(11114)
Улаан Фанат аппликейшн – 2222-(11112)
Бусдад түгээх
  • gplus