Монгол Улс хиймэл дагуулаа хөөргөхөд 225 мянган ам.доллар шаардлагатай
Монгол Улс анхны хиймэл дагуулыг ирэх оны хавар Олон улсын “Birds” төслийн хүрээнд хөөргөхөөр ажиллаж байгаа аж. Энэ дагуу хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийнхэн өнөөдөр МУ-ын засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүхд ажлын явцынхаа талаар танилцууллаа.

Уг хиймэл дагуулыг 400 км өндрөөс 100 метр нарийвчлалтай зураг авах, 437 мегагерц долгионоор мэдээ цацах, хиймэл дагуулын байрлал тодорхойлох, 400 км-ийн өндөрт агаарын нягт, сансрын туяаг тодорхойлох, газрын станцуудыг олон улсын сүлжээ болгон ашиглах зорилгоор хөөргөх юм. Манай улс хиймэл дагуул хөөргөснөөр сансрын уудамд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж, бие даан судалгаа шинжилгээ явуулахын зэрэгцээ Монгол орны газрын зургийг сансраас авч, байгаль, цаг уурын гэнэтийн хүчин зүйл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Одоогоор Монгол Улс энэ бүх мэдээллийг хиймэл дагуултай бусад улс орнуудаас худалдан авч байгаа юм.

Хиймэл дагуул бүтээх, хөөргөхөд 225 мянган ам.доллар шаардлагатай байгаа. Үүнээс газрын станц байгуулах 125 мянган ам.долларын зардлыг Засгийн газраас, үлдсэн 100 мянган ам.долларын тал хувийг МУИС-ийн үйл ажиллагааны орлогоос гаргахаар болжээ. Харин үлдэж байгаа 50 мянган долларыг олон нийтийн хандиваар босгохоор тооцоолоод байгаа аж.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Batzorig 2016-10-07 06:45:01
    Zaaval tusvuus mungu gargah shardlaga yu bainaa. huviin companyd 49 huviig ezemshuleed davuu erh olgovol boloh asuudal baih yum shig haragdj baina
  • Амар 2016-10-06 05:36:10
    50000 $-г хувийнхан булаацалдаад төлөх бх даа. Одоо л технологийн дэвшлийг ашиглах боломж гарч ирж эхэлж бгаа юм бн. төлбөр хийсэн нь мэдээж хөнгөлөлт эдлх бх....
  • ХОГ 2016-10-05 09:41:05
    Ингэж хэдэн хүний хобби хөгжүүлсэн хэрэггүй хогонд ийм их мөнгө зарж яах нь вэ
    • Амар 2016-10-06 05:42:19
      ёстой хог бн даа чи ккк- "бага чулуугаар ихийг" гэдгийг сур. Боломжоо илрүүлэх ашиглах овсгоо самбаатайд талархах хэрэгтэй...