Казахстан улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулна
Монгол Казахстан хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх гэрээ байгуулахаар болсон байна. Тодруулбал  Казахстан улсад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хурлын үеэр хоёр орны хооронд Ялтан шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурахаар болсон байна.

Мөн хоёр улсын Засгийн газар, хууль сахиулах байгууллага, иргэд хуулиа ягштал мөрдөөд явах юм бол иргэд харилцан зорчих болон харъяалалтай холбоотой аливаа бэрхшээлтэй асуудлыг цэгцлэх боломжтойг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К. И. Кобландиныг хүлээн авч уулзах үеэр тодотгосон байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.