Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо

 Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ы дэргэдэх Сургалтын төрийн сангийн чиг үүргийг өргөжүүлж, “Боловсролын зээлийн сан” болгон өөрчлөх, орон тоо, цалингийн санг баталж хэрэгжүүлэхийг сайд Ж.Батсуурь, Б.Чойжилсүрэн нарт даалгалаа.

Сангийн дүрэм, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, Оюутны хөгжлийн зээлийн журмыг мөн баталлаа. Хөгжлийн зээл нь оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй суралцуулах, дээд боловсролын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Оюутан нь боловсролын сангаас авсан зээлээ сургуулиа төгсснөөс хойш 10 хүртэл жилийн дотор буцаан төлөх юм.

2016 оны төсвийн тодотголоор 70 мянган оюутан суралцагчдад, мөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1500 орчимд үзүүлэх тооцоо гарчээ. 2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа бөгөөд үүний 125 мянга нь бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа юм. Боловсролын сангийн зээлийн журмыг аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлнэ.  


Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • saraa  2016-11-01 06:52:27
    Hezeenees ve .Yamar shaardlaga hangasan baih yostoi be
    202.179.29.64
    Мэдэгдсэн Хариулах
  • boloroo erdenet 2016-10-20 08:45:59
    hezeenees olgoj ehleh yum be surgaltiin zeeliig bankuud medehgui geh yumaa
    202.9.42.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Ээкүү 2016-10-07 11:49:53
    Зээл бол зээл төлж чадахгүй бол шоронд ор гэсэн үг үү. Монгол чинь ажил олдохгүй байна. Ажлын байраар төр засаг хангах үүрэгтэй шүү. Үгүйдээ нөхцөл бололцоогоор...
    124.158.109.140
    Мэдэгдсэн Хариулах