Залруулга мэдээ
Сурагчдын хувь хүн болон төлөвшихөд зайлшгүй шаардлагатай Иргэний боловсрол номыг зохиосон зохиогч нарыг ажилдаа хариуцлагагүй хандсан, чанарын шаардлага хангахгүй ном гаргасан гэх үндэслэлээр “Боловсролын лавлагаа” ТББ-аас шүүхэд гомдол гаргасан байдаг.

Энэ дагуу ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн “Иргэний боловсрол” номыг зохиосон хоёр докторыг шүүх хурал өчигдөр боллоо. Тус номыг зохиож эмхтгэн гаргасан доктор С.Батсүх, У.Туяа хоёр алдаатай ном гаргаснаа шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн тул дээрх номуудыг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж, БСШУЯ-наас дахин шинээр боловсруулж хэвлэн гаргах ёстой гэж үзсэн тухай мэдээлэл зарим хэвлэлүүдээр гарсан.

Тэгвэл дээрх мэдээлэл ташаа мэдээлэл болохыг ном зохиогчдын зүгээс мэдэгдлээ. 2016 оны аравдугаар сарын 4-ний өдрийн 10 цагт Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болсон уг шүүх хурлаар дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд
 
  • Бага боловсролын цөм хөтөлбөрийн “Иргэний боловсрол”-ын сурах бичгийг хүчингүй болгох үндэслэл, нотолгоо байхгүй учраас хэрэгсэхгүй болгох,
  • Иргэний боловсролын унших эхэд байгаа зөв бичих дүрмийн зарим нэг алдааг засахыг БСШУЯ-нд үүрэг болгожээ.
olloo.mn
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-10-06 01:24:35
    Тийм их алдаатай ном хийчихээд ямар нүүрээрээ залруулга хийдэг байнаа. Ширэн нүүрлэсэн хүмүүс юм даа Та хоёр.
    103.212.118.162
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2016-10-06 07:22:27
      харин тиим байна.
      183.81.171.134
      Мэдэгдсэн Хариулах