Сольсон “Gal­axy Note 7”-оос ч утаа гарч, шатжээ

АНУ-д нэгэн зорчигчийн ухаалаг гар утаснаас утаа гарч шатсаны улмаас нисэх онгоцноос хүмүүсийг буулгажээ. Уг rap утас нь батарей нь хэт халснаар дэлбэрсэн тохиолдол цөөнгүй гарсны улмаас эргүүлэн татсан утсыг орлуулан “Samsung Electronics” корпорациас өгсөн шинэ гар утас байсан аж.
 
Энэ хэрэг лхагва гарагт Кентукки муж улсын нисэх онгоцны буудалд болжээ. Зорчигч болох нэгэн эрэгтэйн ухаалаг гар утаснаас утаа уугиж эхэлсний дараа зорчигчид болон нисэх багийн гишүүд нийлсэн 75 хүнийг бүгдийг нь онгоцноос буулгасан байна. Аз болоход, энэ явдлын үеэр хүмүүс гэмтэж бэртээгүй байна.
 
АНУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газраас чухам ямар загварын гар утас шатсаныг мэдэгдээгүй боловч тус улсын  хэвлэлүүдэд бичиж байгаагаар, өнгөрсөн наймдугаар сард худалдаанд гаргасан “Gal­axy Note 7” байжээ. Батарей нь хэт халсны улмаас шатаж дэлбэрсэн тохиолдол цөөнгүй гарсны дараа Өмнөд Солонгосын “Sam­sung” корпораци уг шинэ бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлээс эргүүлэн татаж, худалдан авсан хүмүүст өөр шинэ гар утас оронд нь авахыг уриалсан билээ. Дээрх хэрэгтэй холбогдуулан “Samsung Electronics” мэдэгдэхдээ “утаа гарч, шатсан гэх төхөөрөмжийг шалгаж үзэх хүртэл ямар нэгэн мэдэгдэл хийх боломжгүй” гэсэн байна.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.