Израиль байлдааны шинэ стратеги боловсруулав
Израилийн армийн хэв­лэлийн төлөөлөгч өчиг­дөр Палестины Газын зурвас дахь Лалын шашинт Хамас бүлэглэлтэй хийх дайны шинэ стратеги боловсруулсан гэж мэдэгджээ. Хамас бүлэглэл ч хариу мэдэгдэл хийсэн бөгөөд дайны байдал улам хурцдах  нь ажиглагдаж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Армийн хэвлэлийн төлөөлөгчийн сэтгүүлчдэд хандсан мэдэгдэлд Израиль өнгөрсөн долоо хоног хүртэл нөхцөл байдлыг аль болох зохицуулахыг зорьж байсан боловч байдал улам муудсан” хэмээн тайлбарласан байна.

Мөн аль хэдийнэ халагдсан цэргийн албан хаагчдыг дайчлан цаашдаа 1500 байлдагчийг зарлан дуудахаар төлөвлөөд байгаа гэнэ.  Тус улсад өнгөрсөн удаад Газын зурваст довтолсон 2012 оны арваннэгдүгээр сард 30 мянган дайчныг зарлан дуудаж байжээ. Мөн Газын зурвасаас 40 км зайтай орших бүс бөмбөгдөлтөд өртөх аюултай учир зуслан, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг  зогсоохоо мэдэгд­лээ.  Нөгөөтэйгүүр, Израилийн цэргийн арми энэ сарын 7-8-нд шилжих шөнө Палестины Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн түшиц цэг рүү байлдааны онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц зэргээр 60 гаруй удаа агаараас дайралт хийсэн байна. Довтолгооноор Хамас бүлэглэл хийгээд тус бүлэглэлтэй холбоо бүхий зэвсэгт дайчдын есөн хүн амиа алдсан гэж холбогдох эх сурвалжууд мэдээллээ. Энэ явдалтай холбоотойгоор Хамас бүлэглэл өчигдөр мэдэгдэл хийсэн юм. 

Тэд “Энэ мэт хядлагын ажиллагаа нь байдлыг улам хурцатгах гэсэн арчаагүй оролдлого. Израиль энэ үйлдлийнхээ төлөөсийг төлөх ёстой” хэмээн буруушаав.   Харин Израилийн арми “Хамас бүлэглэл Газын зурвасаас Израиль руу олон удаа пуужин харвасан. Зөвхөн энэ сарын 6-ы өдрийн байдлаар л гэхэд 25 удаа пуужингаар довтолгоо хийсэн.  Энэ мэтээр довтолгооных нь давтамж ихэссэн учир Израилийн арми хариу цохилт хийсэн” хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн, Газын Эрүүлийн хамгаалах албаны төлөөлөгч “Энэ сарын 6-7-нд шилжих шөнө 25 гаруй удаа агаараас дайралт хийсэн. Газын зурвасыг нийт 39 удаа  бөмбөгдөж, найман хүн нас барж, 15 хүн шархадсан” хэмээн мэдээлжээ.

Израиль болон Хамасын сөргөлдөөн өнгөрсөн сарын сүүлчээр гурван израиль сурагчийг хөнөөсөн хэргээс үүдэн хурцадсан. Энэ сарын эхээр Израилийн хяналтад байдаг зүүн Иерусалим хотод 16 настай хүүг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсанаар палестин иргэд болон Израилийн цэргийн хүчнийхний хооронд удаа дараа мөргөлдөөнүүд үүсэх болсон  юм. Цаашдаа ч тус улсын байдал улам  ноцтой болох байдал ажиглагдаж байгаа бөгөөд Израилийн Засгийн газар хүндхэн сорилттой тулгараад байна. 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.