“Хүрхрээ” дээд лигт “Эрчим” клуб дахин түрүүллээ
МХБХ-ны хамгийн өндөр шагналын сантай “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шинэ улирал өнгөрсөн  амралтын өдрүүдэд хаалтаа хийлээ. Өнгөрсөн жилээс үндэсний дээд лигээ “Хүрхрээ” хэмээн нэрийдсэнээс хойш “Эрчим” клуб дарааллан аваргаллаа. Харин мөнгөн медалийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Хангарьд” клуб хүртлээ. Харин тодорхой болоогүй байсан гуравдугаар байрын төлөө “УБ Унаганууд”, “Хоромхон” багууд тоглолоо. Шийдвэрлэх тоглолтод  “УБ Унаганууд” шаардлагатай байсан хоёр гоолын зөрүүгээр хожиж чадалгүй, хоорондын тоглолтоор ялагдсанаар “Хоромхон” 20 сая төгрөгийн үнэтэй хүрэл медалийг хүртлээ. “Хоромхон” багаас 20 сая төгрөгийн үнэ цэнэтэй гоолыг баруун жигүүрийн хамнгаалагч О.Оюунбаатар 82 дахь минутад оруулсан.

Дээд лигийн энэ улирлын шилдгүүдийг тодруулахад шилдэг хаалгачаар Б.Ариунболд (Эрчим), хамгаалагчаар Д.Төрбат (Хоромхон), хагас хамгаалагчаар М.Төгөлдөр (Эрчим), довтлогчоор О.Мижиддорж, шилдэг шүүгчээр Б.Хаш-Эрдэнэ нар шалгарсан.

Мөн “Улаанбаатар сити” багийн эзэн багийнхаа шилдэг тоглогч М.Алтанхүүд суудлын авто машин, таван сая төгрөгийн хамт гардуулсан нь хаалтын үйл ажиллагааны онцлох үйл явдалуудын нэг байлаа. Түүнчлэн өнгөрсөн жилээс эхлэн хамгийн цэвэр тоглолттой багт гардуулах болсон “Шударга тоглолт”-ын эрхийн бичгийг 18 тойрогт хамгийн бага шар, улаан хуудас авсан “Улаанбаатар” клубын залуус хүртлээ.

“Хүрхрээ” үндэсний дээд лигийн энэ улиралд 10 багийн 280 гаруй тоглогчид өрсөлдсөн нь дээд лигийн түүхэн дэх анхны тохиолдол бөгөөд байр бүр шагналтай гэдгээрээ бүр ч онцлогтой жил байлаа.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.