120 мянгатын автобусны зогсоолд өөрчлөлт орлоо
Чингисийн өргөн чөлөөний  автозамын ачаалал ихсэж, түгжрэл үүссэнээр Энхтайвны өргөн чөлөөний нэвтрэх чадвар, замын ачааллыг ихээр нэмэгдүүлж байгаа нь судалгааны үр дүнгээр гарчээ. Тиймээс нийслэлийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг”-ийн хурлаас Чингисийн өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг сайжруулах зорилгоор 120 мянгатын автобусны зогсоолыг дайран өнгөрч баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийдэг нийт 12 чиглэлд өөрчлөлт оруулж хуучин зогсоолоос 300 метрийн зайд шинэ автобусны зогсоол байгуулах шийдвэр гаргалаа.

Энэ чиглэлд үйлчилгээ үзүүлдэг 135 тээврийн хэрэгсэл өнөөдрөөс эхлэн  Хан-Уул дүүргийн 120 мянгатын шинэ автобусны зогсоолд зогсон иргэдэд үйлчилнэ.  Харин Зайсан чиглэлдээ буюу  Ч:8, Ч:42, Ч:52, Ч:55 чиглэлүүд хуучин 120 мянгатын зогсоолоор  хэвээр үйлчлүүлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • as 2016-10-10 03:18:21
    heden zuuun sayaar barisan guuren garts ingeeed ymarch hereggui tumur bolj huvirah ni deeas
    103.14.36.82
    Мэдэгдсэн Хариулах