“Цаст” констракшний чанаргүй барилгаас болж 69.5 сая төгрөгийн хохирол учирчээ
Энэ сарын 5-ны өдөр нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын    мэс заслын өрөөний тааз, хагалгааны үеэр нуран унасан талаар бид мэдээлсэн. Энэ асуудлаар тус эмнэлгийн удирдлагууд болоод эмч нар мэдээлэл хийж, дараах зүйлийг ярьсан юм. Тухайн үед хагалгааны өрөөнд байсан эмч хэлэхдээ “Бид 11.00 цагийн байдлаар өвчтөн Ж-д хагалгаа хийж байсан юм. Гэтэл энэ үеэр агааржуулалтын хоолой хөдлөөд эхэлсэн. Далдалсан байсан гурван хаалт эвдэрч тааз хөдлөөд аюултай байсан. Агааржуулалтын хоолой яг л хүн явж байгаа юм шиг хөдлөөд байсан. Тиймээс бид өвчтөнөө өөр өрөөнд шилжүүлж хагалгаа хийсэн. Аюултай байсан тул дараагийн өвчтөнөө ч бас бид өөр өрөөнд хийсэн.Хэрэв тэгээгүй бол 13.00 цагийн хагалгааны үер тааз шууд нуран унаж, хагалгааны өрөөнд байсан 8-9 хүн таазанд даруулж амиа алдах эрсдэлтэй байлаа” хэмээн ярилаа. 

Тухайн өдөр энэ өрөөнд таван мэс засал хийхээр төлөвлөсөн байжээ. Улмаар төлөвлөгөөт  мэс заслуудыг  өөр өрөөнд хийж дуусгасан байна.  Тааз нурж унасан уг өрөөнд өндгөвчний хортой, хоргүй хавдар, үргүйдэл, шээс задгайрах гэх мэт өвчнүүдэд хагалгаа хийдэг байжээ.

Тус эмнэлгийн даргын хэлж буйгаар давхар тааз буюу дүүжин тааз нь  бүхэлдээ нурж, унасан байна. Цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байцаагч ирж, үзлэг шинжилгээ хийсэн байна. Мэргэжлийн хяналтын байцаагч эхний байдлаар албан бусаар "Тааз нурсан нь стандартын бус бэхэлгээ, барилгын материал ашигласантай холбоотой" гэх мэдээллийг эмнэлгийн удирдлагуудад өгчээ. Ингээд эмнэлгийнхний зүгээс “Цаст констракшн” компанид эдгээр өрөөнүүдийг шинээр тохижуулан засварлаж өгнө үү гэдэг шаардлага тавьчихаад, хариу хүлээж байгаа аж.Эмнэлгийн удирдлагуудын хэлж буйгаар тааз нурж унасан уг өрөөнд 69.5  төгрөгийн хохирол учирчээ.

Харин иргэд, үйлчлүүлэгчдийн зүгээс  эмнэлгийн барилгыг чанаргүй барьсан “Цаст” констракшнд хатуу хариуцлага тооцох ёстой хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байна. Тэд эмч нар яаралтай арга хэмжээ авч, өөр өрөөнд шилжээгүй байсан бол тухайн өрөөнд байсан өвчтөн, эмч нар бүгд эрсдэлд орох байсан нь дан ганц чанаргүй барьснаас болсон хэмээн үзэж бухимдлаа илэрхийлж байгаа юм.

Нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийн  барилга “Сентерра Гоулд” компанийн хөрөнгө оруулалтаар  баригдаж, 2013 онд ашиглалтад орж байсан юм. Харин барилгын гүйцэтгэгчээр “Цаст констракшн” ХХК ажиллажээ. 2010 онд эхэлсэн барилгын ажлыг 2011 онд хүлээлгэн өгнө гэж байсан ч хойшилсоор 2013 онд хүлээлгэн өгч байсан билээ.

Нийт 10 тэрбум төгрөгийн хөрөнгөөр босгосон тус эмнэлгийг 1.4 тэрбум орчим төгрөгийн үнэтэй АНУ, Герман, БНХАЦ-ын эмчилгээ, оношлогоо, мэс заслын тоног төхөөрөмжөөр тоноглосон хэмээн тухайн үед албаныхан мэдээлж байсан юм. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-10-11 01:19:43
    Хүлээж авсан төрийн байгуулага ХАРИУЦЛАГ хүлээ. ЦАСТЫН-хан бол яаж ийж байгаад хулхидаад ч хамаагүй барина .
    103.26.192.43
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-10-10 06:41:53
    tsast iin zahirliig medeh hun bna uu
    202.21.117.34
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-10-10 06:32:14
    хохирол нь гайгүй юм байна өө. надаас 100 төгрөг ав л даа. хариулт хэрэггүй
    103.9.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-10 06:25:43
    жаран есен тегрег тавин менгений хохирол л бна ш дээ.Юун суртэй юм бэ.
    103.229.121.168
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-10-10 06:00:54
    цаст контракшинд тендер өгч хахууль авсан эсэхийг шалгуулах хэрэгтэй дээ
    202.72.242.5
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-10-10 05:10:35
    Одоо энэ авлигад идэгдсэн барилгуудыг төрийн хөн авлигаас нь хуваалцах гээгүй л юм бол битгий дэмж.Цаст констракшн гээд google-дээд үзэцгээ.Дандаа л хар муу
    124.158.90.56
    Мэдэгдсэн Хариулах
  • хулхи Монгол 2016-10-10 04:49:41
    бүх л юм хулхи болж дуусаж байна даа, хөөрхий
    103.229.178.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-10-10 04:48:05
    Монголчууд барилгыг гэр шигээ 20-30 жил болоод л нураах хугацаа дууссан гм сөрөг суртачилгаа их хийж энэ барилгын чанарт нөлөөлж байна
    202.9.42.222
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2016-10-10 04:10:25
    barilga ugsraltiin ajil gedeg bol norm dvrem standarttai tvvniig yagshtal bielvvl geed hyanaltiin injenervvdiin dor hiigddeg ajil,,,,, dvvjin taaz nuraaj bna g...
    122.201.28.8
    Мэдэгдсэн Хариулах