Урианхай сурын харваанд 2 тамирчин спортын мастер болзол хангалаа
Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын   Урианхай сурын харваанд 146 харваач цэц мэргэнээ сорьсон байна. Урианхай сурын харваанд Улсын мэргэн арав, хүндэт мэргэн тав, спортын мастер 48, спортын дэд мастер 23, залуу 60 тамирчин оролцсоноос

1-р байр Урианхай сурын мэргэн Шинэ Налайх, Монбэт ххк багын харваач Б.Мөнхтөр түрүүлж урианхай сурын хошой мэргэний болзол биелүүллээ.
2-р байр Урианхай сурын хошой мэргэн Алдар спорт хороо, бригадын 016 анги, Жем интернэшл компаний  харваач Д.Мөнхгэрэл
3-р байр Хүч спорт хороо, АПУ трейдинг компанийн харваач Урианхай сурын спортын мастер Ц.Баасанхүү
4-р байр Ховд аймаг Дуут сумын харваач Д.Чулуунбат
5-р байранд Ховд аймаг Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож нар тус тус эзэлсэн байна.

Спортын мастерийн болзол Ховд аймаг Дуут сумын харваач Д.Чулуунбат, Ховд аймаг Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож, Спортын дэд мастерийн болзол, Ховд аймаг Дуут сумын харваач А.Мөнхбат, Дархан уул аймаг Шарынгол хк харваач Ө.Баянбаатар нар тус тус биелүүллээ,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.