Массачусетс технологийн их сургууль хамтран ажиллах санал тавьлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Английн Массачусетс технологийн их сургуулийн /MIT/ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Массачусетс технологийн их сургуулийн гадаад харилцааны асуудал хариуцсан захирал Бернд Виддинг “Бид Монголын их, дээд сургуулиудтай хамтран багш, судлаачдыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна.  Улаанбаатар хоттой хот төлөвлөлт дээр хамтран ажиллах саналтай байгаа юм. Ирэх оны хоёрдугаар сард өөрийн хотдоо хот төлөвлөлтийн талаар сургалт, судалгаа явуулахаар зорьж байна. Иймээс хамтран ажиллаж байгаа МУИС, ШУТИС болон Улаанбаатар хотын захиргаанаас хүмүүс оролцуулах сонирхолтой байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хот бол хөгжиж байгаа хот учраас энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна. Олон жилийн дадлага, туршлагатай танай хоттой хамтран ажиллахдаа Улаанбаатар хотын зүгээс таатай байх болно. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн  УИХ-аар батлуулсан. Хоёрдугаар сард зохиогдох сургалтад Улаанбаатар хотын зүгээс удирдах түвшний хүмүүсээ явуулж туршлага судлах болно” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Базараа 2016-10-12 04:48:12
    MIT -аас ирж байхад эргүү танай хоттой хамтран ажиллая арай ч дээ ичиж үхмэр
    119.40.98.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2016-10-12 02:11:17
    Сургуулийн төлөөлөгчид юм уу хотын тлөөлөгчид юм уу
    27.123.214.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-11 12:37:03
    MIT чинь АНУ-ынхаа, юун Англи!
    202.9.42.231
    Мэдэгдсэн Хариулах
  • өвгөн 2016-10-11 09:26:16
    наадуул чинь УБТЗ-д явуулсан хэрүүлийн алимаа тарьчихаад явж чана даа. монголыг мэдэхгүй хүмүүс хот төлөвлөх гэж юу байх вэ хэдэн далд доллороо угаах юм болуу...
    49.0.186.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-10-11 09:00:04
    Gvi tegeed Bolowsroliin yamtai yarihgvi yahaaraa ene Balaitai uulzdiin
    150.129.142.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Australia 2016-10-11 07:14:14
    Jinhene tsagaan hatsartai hun jinhene ulaan hatsartai huntei uulzjee.
    120.21.219.171
    Мэдэгдсэн Хариулах