ХХҮЕГ-аас хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл хийнэ
09:00 цагт: Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 11 дүгээр цэцэрлэгийг 2016 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Урагшлах” ХХК шинээр барьж, 8 бүлэг 240 хүүхдийн хүчин чадалтай болж, үйл ажиллагаа эхлүүлнэ.

11:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, элэг шилжүүлэн суулгах тоног төхөөрөмж худалдан авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ.

11:00 цагт: Казахстан Улсын Тусгаар тогтнолын 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам Монгол Улсын Үндэсний номын санд “Казак номын булан” нээх ёслолын үйл ажиллагааг хамтран зохион байгуулна.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 21 аймагт Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа 3” төслийн 105 ажилтныг үндэслэлгүйгээр халж Монгол хүний эрхэнд бүдүүлгээр халдсан талаар 21 аймгийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

11:00 цагт: УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Хүүхдийн мөнгө олгож эхэлсэнтэй холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Хөдөлмөрийн ордны 2 давхарт мэдээлэл хийнэ.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.