Д.Цэрэнчимэг: Р.Бурмаа гишүүн Дорнодын АН-ыг бужигнуулах гэж оролдоод чадаагүй
Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та сүүлийн үед болж буй улс төрийн үйл явцыг хэрхэн харж байна вэ?

-Улс төрийн амьдралд 20 гаруй жил нилээд идэвхтэй оролцож яваа хүний хувьд сүүлийн хэдэн сард Монголын улс төрийн тавцанд өрнөж буй үйл явдлыг харж байхад  шинэчлэлийн хувь заяа эгзэгтэй, нэн ярвигтай үе шатандаа ирж байна даа гэж харж байна. Шинэчлэлийг улайран эсэргүүцэгчид, нам дамжсан “олигархиуд” ил цагаандаа гарч нүүр зүс нь танигдаж эхэлсэн нь нэг бодлын сайн ч хэрэг юм уу. Шинэчлэлийг гардан хэрэгжүүлж буй АН, түүний байгуулсан Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах, хорлох гэсэн оролдлого сөрөг хүчин МАН-ын дэглэсэн жүжиг хэд хэдэн цувралаар, бүх л сувгаар явж байна. Яг л 1996-2000 оны хоорондох гашуун дөрвөн жилийнх шиг. Харамсалтай нь энэ цуваанд манай намын зарим нөхөд нэгдчихсэн яваа нь л өнөөдрийн гол “гамшиг” юм. Үнэндээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар муудаа биш, харин нийгэмд бодитой оршиж байгаа хоцрогдол, гажуудлыг засах гэж, идээ бээрийг шахах гэж хүчлэн оролдож байгаад л  энэ хаврын синдромын гол “ньюанс” оршиж байх шиг.

-АН олонхи болсон энэ цаг үед нэгдмэл бодлоготой байх хэрэгтэй гэж олон нийт үзэж байгаа энэ эгзэгтэй үед “Давхар дээл”-ийн хуульд намын бодлогоосоо зөрж санал өгсөн гишүүдэд хариуцлага тооцох ёстой юу. Өдгөө Р.Бурмаа гишүүнд хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа шүү дээ?

-Монгол шиг шинэчлэл нь удааширч ужгирсан, ард иргэдээ туйлдуулж хорь гучин жил дороо дэвхэцсэн  газарт нийгмийн өөрч­лөлт, шинэчлэлийг хурдтай хэрэгжүүлье, үр дүнд хүргэе гэж байгаа бол АН  хатуу эв нэгдэлтэй байж, нэгдмэл санаа, зангидмал бодлогоор л ажлаа явуулах ёстой. Ерөөс улс төрийн нам гэж байхын, үзэл бодлоороо нэгдэн зохион байгуулалтад орж Засгийн эрхийг сонгуулийн замаар авахын гол утга учир ч энэ. Хүн бүхэн л хувийн бодлоороо ч юм уу, хувийн эрх ашгаараа дор дороо том толгойлоод байх юм бол яаж нэгдмэл бодлого явуулах юм. Тэр дөрвөн гишүүнээс эхлээд бүр байчихаад нэг л их намаас залхсан, намгүй байхыг эрмэлзсэн  болж харагдах гэсэн хүмүүс байцгаах юм. Тэгээд ч өөрийн харьяалагдаж буй улс төрийн намаа хэрэгсэхгүй байгаа бол хувь хүн чигээрээ, биеэ даагаад явж болно л доо. Намын гишүүн гэж яваа бол хариуцлага хүлээж, дүрэм журамдаа захирагдаж сурах  хэрэгтэй шүү дээ. УИХ дахь АН-ын бүлэг нь аливаа асуудлаар ялангуяа АН-ын бодлогын тулгуур асуудал болох хууль эрх зүйн шинэчлэл, эдийн засгийн өсөлтийг хангах бодлого боловсруулах, улс төрийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх бүрийдээ гишүүдийн санал бодлыг нэгтгэн зангидаж цөөнхөө хүндэтгэж олонхийг шийдвэрээ дагах зарчим баримталж УИХ-ын нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдаанд нэгдмэл байр суурьтай оролцож байх ёстой гэж ойлгож байгаа.  Намын бүлэг дээр олонхи цөөнх болж маргалдаж мэтгэлцсэнээр олонхийн саналаар саналаа нэгтгэн нэгдмэл бодлогоо хэрэгжүүл гэж АН-д сонгогчид саналаа өгсөн гэж ойлгож байгаа.

Энэ саналын үндсэн дээр Р.Бурмаа өнөөдөр УИХ-ын гишүүн болсонтой гэдэгтэй хэн ч маргахгүй, түүнийг сонгосон нэг ч сонгогч байхгүй. Тэгээд ч намын дүрэм зөрчиж байгаа үйлдэл бол Р.Бурмаа гишүүний хувьд анхных биш. 2012 оны орон нутгийн сонгуулийн дараа Дорнод аймгийн АН-ын дарга болно гэж Дорнодын АН-ыг бужигнуулаад чадаагүй. Р.Бурмаа гишүүний гар хөл болсон зарим намын гишүүдэд ХЕХороо арга хэмжээ авсан боловч гол зохион байгуулагч болох Р.Бурмаа гишүүнд арга хэмжээ аваагүй үлдээсэн байдаг. Эрхбиш 24 жилийн өмнө хэдэн нөхдийнхөө хамт энэ намын эх үндсийг нь тавьсан, гишүүдтэйгээ хэзээ ч амин хэлхээ тасраагүй энэ олон жилийг хамт туулсан болохоор намайг дэмждэг ард иргэдийн хүч, намын хамт олны  нэгдэл нягтралыг хэн нэгэн турхираад, хэд гурван хүмүүс дагалдаж гүйгээд үрэн таран болгочихдог юм биш л дээ. Гэхдээ хор хүргэсэн үү гэвэл хүргэсэн, намын дүрэм зөрчсөн үү гэвэл зөрчсөн намын зарим гишүүдийг уруу татаж эвгүй байдалд оруулсан уу гэвэл оруулсан. Тэд АН-ын дүрэм зөрчсөн хариуцлагаа хүлээсэн, Бурмаа гишүүнээс бусад нь. 

-Дорнодын АН-ын гишүүдийг яаж бужигнуулсан гэж...?

-Улс төрийн намуудын тухай хуулиар аливаа улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд шүүх, цагдаагийн   байгууллага   хөндлөнгөөс оролцохыг хуулиар хорьсон байдаг. Гэтэл УИХ-ын гишүүний сэнтийгээ ашигласан уу, танил тал хамаатан саднаа ашигласан уу бүү мэд. Ямартай ч Дорнод аймгийн АН-ын жирийн гишүүдийг өнгөрсөн хавар зунжингаа Цагдаагийн байгууллагаар дуудуулж, байцаалт авахуулж, шүүхийн хаалга хүртэл татуулсан.

-Р.Бурмаа гишүүний гомд­лоор уу?

-Тийм

-Яагаад Дорнодын АН-тай цагдаа шүүх болоод байгаа юм бол..?

-2016 онд УИХ-д нэр дэвших тойрог хайж байгаа л гэж сонссон. Үүнтэй нь холбоотой байж магадгүй.

-Таныг баривчлахыг оролдсон гэсэн. Арай Р.Бурмаа гишүүний явуулга биш байгаа?

-УИХ-ын гишүүний албан тушаалын байр сууриа ашиглан надаас эхлээд жирийн гишүүдийг маань хүртэл хүчний байгууллагаар айлгахыг оролдох, дарамтлах, орон нутгийн намын байгууллагын хүний нөөцийн бодлогод нөлөөлөх, гишүүдийг үймүүлэх санаархлаа орхихгүй л байна. Саяхан л гэхэд орон нутгийн эрх баригчдын хууль зөрчсөн үйлдлийг эсэргүүцэж тайван жагсаал зохион байгуулсан хэмээн намайг 30 хоног баривчлах тогтоолыг аймгийн цагдаагаар  үйлдүүлээд шүүх рүү явуулсан байх жишээтэй. Харин шүүх хүлээж аваагүй буцаасан байна лээ. Ашиг сонирхол нь хөндөгдсөн, шинэчлэл өөрчлөлтийг эсэргүүцсэн хүмүүс бүр улаан цагаандаа гарах юм. Намайг баривчлах санал ч энүүхэнд, одоо бүр Хууль зүйн сайдаа хуйвалдаж байгаад унагах гэж байгаа юм биш үү.  Тэглээ гээд энэ мэтэд зориг мохно ч гэж юу байхав. Шинэчлэлийн эрх ашиг, ард түмнийхээ итгэл найдварыг алдаж, чиглэл зорилгоо өөрчлөнө ч гэж байхгүй. Арга ядсан энэ мэт үйлдлээ болимоор байна. Манай намын байгууллагатай хийсэн хэрүүл заргаар хол явахгүй.

Монголын мэдээ
Г.Батчимэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hishgee 2014-05-21 04:37:55
    tserenchimeg daichin chadbarlag huuhen shuu. Ene hunii huch chadal medlegiig mongoliin ard tumen ashiglah estoi. Amjilt husie.
  • zo 2014-05-21 02:21:23
    ЦЭРЭНЧИМЭД МИНЬ БОЛЬЖ ҮЗЭЭЧ ЧИ ӨӨРӨӨ ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧ ГЭДГИЙГ ДОРНОДЧУУД МЭДНЭ Ш ДЭЭЭ БАЛАЙ ЯВДАЛТАЙ
  • зочин 2014-05-15 15:07:33
    ЦЭ МАШИНЫ НАЙМААЧИН БАЙСАН НЬ ҮНЭН ШҮҮ ОДОО ДОРНОДОД АН ын ТАТААСААР ОРЖ ИРЭЭД ӨӨРӨӨ ОЛОН ОЛОН ХҮМҮҮСИЙГ ШҮҮХ ЦАГДААД ӨГӨӨД 1 ч ЯЛАЛТ АВААГҮЙ АН ын ГИШҮҮДИЙГ 4 ХУВААЖ ХАЯЛААА ӨӨРИЙГ ЧИНЬ ДОРНОД д ХЭНЧ ТООХГҮЙ БНА ШҮҮ ДЭЭ
  • AN-iin ahmad  2014-05-15 12:11:15
    Dornodiin dongionuud yu geed bie bie ee muulah kompanit uraldaan zohiogood hudal hutsaldaad baigaa jingeruud ve. Hen ta nart zahialaa ve. Hench unemshihgui yum yariad . zail chi omhii jinger.
  • busniulagch 2014-05-13 00:12:46
    burmaa dornodiin namiig taraasan urh geree taraasan odoo tur zasgiig taraaj oron ger ger bulee taraasan buhimdlaa tailah gej bna alvan gazar tolgoilj uzeegui amidral medehgui huniig dahij buu turd garga
  • Болдоо 2014-05-12 15:52:39
    Янхан Цэрэнчимэгийг мэдэхгүй хэн байсан юм машины наймааны үеэр хилийнхэнд баригдаад цэргүүдтэй шаалцаж байгаад ялгүй гарсан
  • Дорнодын АН-ын гишүүн 2014-05-12 11:50:20
    Энэ банзал хүүхэн өөрийнхөө чадлаар яваа юм шиг чалчих юм. Алтанхуягийн доорх, доодхи болсон П.И.З.Д.Е.К-ийн хүүхэн ийм ярилцлагыг дээрхи татагчдаа долигнож өгчдээ. Чамайг дорнодчууд тоодоггүй шүү.
  • кака 2014-05-12 06:37:02
    Бурмаа гишүүн чинь их л бужигнуулдаг хүн дээ
  • ganzo 2014-05-12 06:02:31
    namchirhana,bas dotroo daitna,bvh namuud ni adilhan dvr zuragtai,ugaasaa iim b.h zvi togtoltoi wm uu...
  • зочин 2014-05-12 02:32:30
    хөөе чи юу яриад байна аа Ардчилал, Ардчилсан нам гэж ганцхан чамайг хэлдэг юм уу. Улс эх орон, ард түмэн гэж байгааг мэдэж байгаа биз дэ. 20 жил байна уу 200 жил байна уу хэнд хамаатай юм.