А.Энхтуул ОУ-ын шатрын тэмцээнд V байр эзэлжээ
Isle of Man International 2016 – Masters Олон улсын шатрын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд  Англи улсад боллоо.

Тус тэмцээний мастер ангилалд оролцсон их мастер Алтан-Өлзийн Энхтуул 9 өргөөс 5 хожил авчээ. Ингэснээр чансаагаа 30.6-аар өсгөж, тавдугаар байрт шалгарсан байна. Тэрбээр тавдугаар байрын шагналыг шатрын Дэлхийн аварга, Хятад улсын шатарчин, супер Их мастер Хоу И Фань тэргүүтэй шилдэг шатарчдын хамт эзэлжээ.

Тэмцээнд нийт 39 орны эрэгтэй, эмэгтэй 132 шилдэг шатарчид оролцсон байна.
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2016-10-13 08:19:23
    Баяр хүргэе.Монголчууд бие бялдар оюун ухаанаараа хаач мундаг шүү