Ким Жон Уны төрсөн өдрийг улс даяар тэмдэглэнэ

Хойд Солонгос улсын ард иргэд ирэх жилийн нэгдүгээр сард  залуу удирдагч Ким Жон Уны төрсөн өдрийг албан ёсоор  улсын баяр болгон  өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг тус улсын түүхэн удирдагчдын тэмдэглэлт их баяр ирэх жилийн наймдугаар сард давхцан тохиохыг албан ёсоор мэдэгдэж, Пхеньянд ёслолын үйл ажиллагаа болно гэжээ.  Тус сард Ким Ил Соны мэндэлсний 105 жил, Ким Жон Илын мэндэлсний 75 жил, Ким Жон Уны Хойд Солонгосын улсыг удирдсаны таван жилийн тэгш ой тус тус давхцаж байгаа юм байна. Түүнчлэн энэ үеэр ирэх оны нэгдүгээр сарын 8-нд Ким Жон Уны төрсөн өдрийг улсын баяр болгон тэмдэглэхээр болсноо мэдэгдлээ. Дэлхийн хамгийн хаалттай улс болох Хойд Солонгос улсын төрийн тэргүүн хэдэн оны хэдэн сард төрсөн, эдүгээ хэдэн настай болох нь тодорхойгүй байдаг билээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-10-14 01:28:57
    Хаалттай орны хаалттай мэдээг мэдээг олоод нийтэлчихдэг Даваахүү гуай ч мундаг тагнуул юмаа базарваний хумпад
  • Irgen 2016-10-14 01:03:33
    Haalttai oron heleh uu dee.jaahan nom unshaach
  • КИМ-үүд 2016-10-14 01:00:32
    30 гаран сая хүнийг өвөө аав ач хүү гурав 70 гаран жил завсаргүй удирдана гэдэг бас л агуу байна даа. өлсгөөд үхүүлсэн гэж дуулдсангүй.