Хэзээ олгох нь тодорхойгүй газрын сураг
Өнгөрсөн жилийн яг өдийгөөс эхлэн нийслэл хотод үнэгүй газар өмчүүлэхийг түр хугацаагаар хориглосон билээ. Эл шийдвэрийг нийслэлийн Засаг дарга А/726 дугаар захирамжаар баталгаажиж, үүнээс  хойш шинэ газар олгоогүй. Гэтэл нийслэлчүүдийн 90 орчим хувь нь газар өмчлөлөө хийгээгүй байгааг албаныхан өөрсдөө тогтоочихоод байдаг.  Тэгэхээр иргэдийн хувьд газар өмчлөл хүлээлт үүсгээд байна.

Нийслэлээс Улаанбаатар хотыг иргэддээ ээлтэй, эрүүл, аюулгүй хөгжингүй хот болгон хөгжүүлэхийн тулд зохион байгуулалтын хэд, хэдэн  цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн дахин төлөвлөлттэй уялдуулан газар олгохоор болсон. Ийнхүү дахин төлөвлөлтийн графикийн дагуу газрыг хэрхэн олгохоо шийдвэрлэнэ хэмээсээр бүтэн жилийн хугацаа өнгөрлөө. Шинэ оны өмнөхөн газар олгох 52 байршил тодорхой болов.  Ингээд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ гэсээр ийм ч ажил дутуу, тийм ч ажлыг хийж байна, шалгах судлах зүйл их байна гэсээр энэ хавартай ч золголоо.

Уул нь  газар олголтыг 2014 оны эхээр эхлүүлнэ гэж байсан. Гэвч энэ нь дөрөвдүгээр сарын нэгэн болсон. Дараа нь тэр хугацаа нь тавдугаар сарын нэгэн болов. Гэсэн ч одоо тавдугаар сар дундаа орж байна.
Дээрээс нь гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх 0,7 га газар нь 0,5 болоод багасчихсан. Үүнийгээ “газартай болох гэсэн иргэдийн эрэлт их байна, иймээс бүгдэд хүртээмжтэй хүргэх үүднээс хэмжээг багасгалаа” хэмээн албаныхан тайлбарлаж буй.

Нийслэлийн  өмчийн харилцааны газраас хамгийн сүүлийн өгсөн мэдээллээр бол “иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх хүсэлтийг хүлээж авах эрхзүйн орчин бүрдүүлэх журмын төслийг  НИТХ-аар батлаад, мөн цахимаар бүртгэх төхөөрөмжийг нь элдэв будлиангүй гэдгийг нь ТЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс баталчихвал иргэдэд газар өмчлүүлэх бололтой байгаа юм. Гэсэн ч мөн л хугацаа нь тодорхойгүй. Яг л нөгөө “Бухын доодохыг харсаар үнэг турж үхнэ” гэдэг шиг л юм болоод байна даа.

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-05-12 18:47:48
    ард олны омч бол газар шороо мон тиймд ард олонд хувь хунд оногдох 07 га газрыг нь бугдэд нь хамруулж чадах тийм засаг дарга нар хэрэгтэй бур оорийн харьяат дуурэг оршин суугаа хун амдаа бугдийг албан есны газрын гэрчилгээг нь огох хэрэгтэй бур иргэ
    37.113.82.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Минжуна 2014-05-12 12:27:30
    Газар олгох ажил унэндээ маш муу байна.Газар олгоно гэж худлаа ярихаа болиочээ.Ингэж ингэж ард тумэн хотийн иргэд газараа омчилж авах дургуй байна гэх вий дээ.????? Томчууд болохоор хэдэн гагаар нь хашаа хатгаад аваад болоод л байх юм даанч дээээээ???????
    112.72.13.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-05-12 09:21:44
    Хөшгийн хөндийг дахин гэр хорооллоор дүүргэж, утаа манангаар хучуулж, онгоц нисэхгүй, буухгүй болгох нь л дээ. Буянт-Ухаа чинь их утаатай гээд онгоц бууж, нисэж чаддаггүй гэдэг биз дээ. Энэ үхэр, өмхий монголчуудыг ер нь яая даа...
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Зориг 2014-05-12 09:09:37
    Байхгүй газрыг хэзээ ч олгохгүй шүү дээ. Энэ хотынхон хуралдаж байгаад нэг мэргэн арга олно. Түүнийгээ сүр дуулиантай зарлана. Эсхүл хууль хэрэгжүүлнэ гээд нэг их сүртэй торгоно хаана зогсооно гээд сүржигнэнэ. Үнэндээ эдгээрийэн ард юу ч байхгүй хоосон се
    202.55.183.107
    Мэдэгдсэн Хариулах
  • erdene 2014-05-12 07:03:14
    huuli busaar olgoson gazraa butsaaj avbal 1 hund 0.07 bish ternees tom gazar ugch bolno
    103.26.194.6
    Мэдэгдсэн Хариулах
  • uyy 2014-05-12 05:53:43
    hashaa bariad gazraa hashaad avchihsan bn ter nerleed bga gazruudig n
    124.158.76.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэгшээ  2014-05-12 04:46:18
    Хөшигтийн хөндийн сургаар Төв аймгийн газар , улмаар Төв аймгийн Сэргэлэн сумын газрууд ченж нарын гараар ороод зарагдаж эхэлсэн . Гэтэл сөөм ч газаргүй хуулиараа олгогдсон газраа ёс журмын дагуу авахаар хүлээсэн иргэдээ ингэж хүндрүүлж , газрыг нь багасг
    103.26.194.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэгшээ 2014-05-12 04:36:01
    Газар олгохгүй хүлээлгэж байгаа нь нэг талаас нь харвал бас л далд газрын бизнесийг цэцэглүүлж байгаа хэлбэр болчихоод байна. Үнэн шударга төр нь хаана байна. Хэн дуртай нь очиж зөвшөөрөлгүй ч хамаагүй хашаа хатгачихаад дараа нь хөөцөлдөөд өөрийн болго
    103.26.194.3
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-12 02:40:01
    Uldsen 0,02 ga gazraa haanaas avah ve?
    182.160.40.73
    Мэдэгдсэн Хариулах
  • bi  2014-05-12 02:27:02
    harin tiimee ene humuus ni ajlaa hiigeesei
    203.91.118.162
    Мэдэгдсэн Хариулах