“Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдаан зарлалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт багтсан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна. Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан хотын хөгжил дэвшилд оруулах оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд уралдааны зорилго оршиж байгаа юм.  
Уралдаанд их, дээд сургуулийн I-IV курсийн оюутнууд оролцох боломжтой бөгөөд эсээ нь   
-          Сэдвийн агуулгад нийцсэн байх
-          А4 хэмжээтэй цаасан дээр үгийн тоо 800-1000 байна
-          Үг үсэг болон утга найруулгын хувьд алдаагүй байх
-          Arial 12 фонтоор шивж ирүүлсэн байх
-          Дэлгэрэнгүй мэдээлэл /өөрийн овог нэр, холбогдох утас, сургууль, анги/ зэргийг хангасан байх шаардлагатай юм.
 
Эсээ бичлэгийн уралдаанд оролцож буй оюутнууд сургуулийн тодорхойлолт, оюутны үнэмлэхийн хуулбарын хамт ирүүлнэ. Ирүүлсэн эсээг Нийслэлийн Соёл, урлагийн газраас томилсон комисс шалгаруулж тэмцээний дүнг 2016 оны 10 дугаар сарын 28-ны дотор нийтэд зарлаж, шалгарсан оролцогчдод шагнал гардуулна.
 
Тэмцээний шагнал
1-р байр                          1          /Өргөмжлөл, 1 000 000 төгрөг/
2-р байр                          1          /Өргөмжлөл, 800 000 төгрөг/
3-р байр                          1          /Өргөмжлөл, 500 000 төгрөг/ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ГЭР... ГЭРЭЛ... GOOGLE: МОНГОЛ ГЭРИЙН АН 2016-12-10 14:14:23
    АЗ ЖАРГАЛ ГЭЖ ОЙЛГОЛТЫГ ХААНААС ЭХЛЭН ТАЙЛБАРЛАХ ВЭ... ЭНЭ ТИЙМ Ч АМАР ОЙЛГОЛТ БУС АА... ЯГ ОДОО БАЙГАА НИЙГЭМД ХУУЧИН АРГААРАА АЗ ЖАРГАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭВЭЛ УР...
    202.179.25.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2016-10-17 09:36:25
    Яагаад болохгүй гэж. Сонин шүү дээ. Оролцоорой. Залуус аа. Өөр хараад өөнтөг хайгчид бас оролцоорой.
    203.91.112.174
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-17 05:55:20
    Аз жаргалтай УБ хөтөлбөр хэрэгжүүлнэ- УБ хотын ЗД-ын мөрийн хөтөлбөрөөс: Хэрэгжилт Эссэ бичлэгийн уралдаан зарлаж дүгнэв, шагнал 2,3 сая төг,биелэлт 100%
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-17 03:07:59
    Аз жаргалтай УБ хөтөлбөр гэж мундаг том хөтөлбөр юм бодсон чинь эссэ бичлэгийн уралдаан байдаг байгаа даа, ёстой шог юмаа, супер онигоо нэгээр нэмэгдлээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • Уг нь зөв 2016-10-17 05:10:12
      Өөрсдөд нь шинэ санаа байхгүй бол бусад хүмүүсээр сэтгүүлж, нэг ёсондоо будаа иднэ гэдэг нь зөв санаа шүү. Сэргэлэн л байна ... Зүгээр сууж байхаар тэр нь дээр....
      203.169.51.210
      Мэдэгдсэн Хариулах
  • БИЧЭЭЧ 2016-10-16 04:27:24
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-...
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах