Энхийг сахиулагчдын цалинг олгожээ
Сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөөр энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн албан хаагчдын цалинг олгохгүй байна гэх мэдээлэл хүчтэй тархсан. Ингэхдээ энхийг сахиулагчдын мөнгийг Засгийн газрыг хэрэглэсэн хэмээн мэдээлж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт энхийг сахиулагчдын  цалинг олгосон байна.

Тодруулбал “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны 270 дугаар тогтоолын дагуу энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгодог томилолтын зардлыг НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөр болон тусгай мэргэжилтний нэмэгдлийн 70 хувиар тооцон олгожээ.

НҮБ-ын Ерөнхий ассембелийн 2014 оны А/68/918 дугаартай тогтоолоор НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийн хэмжээг сарын 1332 ам доллараар тогтоосон байдаг.

НҮБ-аас олгодог дээрх нөхөн төлбөр 10 дугаар сард НҮБ-аас орж ирснээс шалтгаалан 2016 оны 9 дүгээр сард эх орондоо ирсэн гурван цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад олгох энхийг дэмжих ажиллагааны томилолтын цалин түр саатаад байсан.

Тус санхүүжилт нь Монгол банкны ам долларын данснаас Сангийн яамны улсын төсвийн хөрвүүлгийн дансаар дамжин БХЯ-ны төгрөгийн данс руу шилжихдээ ажлын тодорхой шат дарааллыг дамжин хэрэгжиж байна.

Дээрх гурван цэргийн багийн цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны томилолтын цалинг Монгол банкны албан ханшаар буюу нэг ам долларыг 2232 төгрөг /9 дүгээр сард татагдсан ханш/, 2287 төгрөг /10 дугаар сард татагдсан ханш/-өөр тус тус тооцон 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр олгожээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Херо 2016-10-18 03:30:41
    70% ч гэх шиг журмандаа 80% гэж заацаад сонин юм бэ
  • Зочин 2016-10-17 13:16:26
    Манайхаас бусад оронд 100 хувь олгодог байхад манай томчууд дундаас нь тонших юм даа
  • Арайч 2016-10-17 03:51:18
    Дундаас нь цохидог тухай сүүлийн үед чих дэлсэж байгаа шүү. Тэгвэл ёстой ой гутна. Хэдэн төгрөг алба хаачдын гарт очиж байгааг тэмтрээд үзэхэд гэмгүй л болов уу...
  • Зочин 2016-10-17 02:15:55
    Хүүхдүүд минь эсэн мэнд л эх орондоо ирсэн бол хэдэн халтар төгрөг ч яамай, арай замаас нь авдаггүй байлгүйдээ, амиа золиослож алба хааж байхад нүгэл шүүдээ
  • arai ch dee  2016-10-17 02:02:48
    oodgui yumnuud, zamaas n ihenhiig n tanansan jaahan tsalingaa ch hugatsaand n ogchihgui. ami nasaaraar denchin tavij irj baihad.
  • ???? 2016-10-17 01:54:53
    НҮБ-аас олгодог мөнгийг манай Засгийн газар болон БХЯ дундаас нь цохиж, цэргүүдэд өчүүхэн хэсгийг нь өгдөг гэж БХЯ-ны офицер ярьж байсан шүү !!!!