БНАСАУ пуужин туршчээ

АНУ-ын холбогдох албаныхан БНАСАУ бямба гарагт пуужин харвасан ч, амжилтгүй болсон тухай мэдээллээ.  Улмаар цөмийн мэргэжилтнүүд дунд зайн тусгалт “Мусудан” пуужинг туршсан байж болзошгүй хэмээн сэжиглэж буй гэнэ.

АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам байгуулагдсан ойн өдөр буюу энэ сарын 10-наас Солонгосын хойг эхэлсэн бөгөөд  өнгөрөгч бямба гараг хүртэл үргэлжилсэн юм.  Уг цэргийн сургуулилтыг Пхеньяны тал эсэргүүцэж буйгаа удаа дараа илэрхийлж , “АНУ-ын эх газар цөмийн овоо хараанд өртлөө” гэх сүрдүүлсэн мэдэгдлийг хийж байсан удаатай.   Тиймээс энэ удаа пуужин харвасан нь цэргийн сургуулилтыг эсэргүүцэж буй нэг хэлбэр хэмээн эх сурвалжууд уламжилж байна.

Мусудан пуужин нь 2500-4000 км-т тусах бөгөөд Японы газар нутгийг өнгөрч, АНУ-тай хиллэх Гуамын бүс нутагт тусах хүчин чадалтай аж.  Пхеньян дөрөвдүгээр сарын 15-наас хойш хэд хэдэн удаа пуужин харвасан ч удаа дараа бүтэлгүйтэж байлаа. Харин зургадугаар сарын 22-нд харвасан нэг пуужин нь 1000 км-т туссанаар тус улсын цөмийн зэвсэгийн хөгжүүлэлт ямар төвшинд хүрсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж эхэлсэн.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гоогоо 2016-11-05 10:58:06
    Энэ нөхөр ч нэг дэлхийг донсолгож магаөдгүй. Ухамсар муутай золиг шиг байна лээ
  • Elbegdorj 2016-10-19 16:56:53
    Jinhene Aguu Udirdagch
  • иргэн 2016-10-17 04:59:43
    энэ өнчин хүүгээс АНУ их айж, түүнийг усгахын тулд өмнөд солонгосыг турхирч ашигладаг.АНУ энэ 2 Солонгосоос холдоод өгвөл энэ бүс нутагт амгалан тайван болно....
  • Зочин 2016-10-17 03:08:55
    Чи шударга удирдагч шүү. Америкийг одоо тарааж жирийн нэг хуцдаг нохой болгох хэрэгтэй.
  • зочин 2016-10-17 02:58:57
    АНУ өөрсдөө өдчихөөд юу гэж хуцаад байгаа юм, Оросыг тараасан, одоо бүх дэлхийд ноёрхолоо тогтоох л гээд байгаа юм шүүдээ