Мялзан өвчний вакцинжуулалт 56,4 хувьтай явагдаж байна
Дэлхий даяар 1942 оноос хурдтай тархаж буй малын гоц халдварт өвчнүүдийн нэг, эдийн засгийн хувьд асар их хохирол дагуулдаг өвчин нь Бог малын мялзан юм. НҮБ-ийн ХХААБ-ын 2014 оны мэдээллээр дэлхийн нийт бог малын 62.5% нь бог малын мялзан өвчний эрсдэлд байна гэж үзжээ. Энэ үнэлгээгээр манай орны баруун бүс эрсдэлтэй бүсэд тооцогдсон байна.

Тус өвчин нь манай аймагт энэ оны гуравдугаар сард Булган сумын Алаг багийн нутагт анх илэрч улмаар 11 сумын нутагт тархсан нь Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторийн (УМЭАЦТЛ) тандалт судалгаа шинжилгээгээр батлагдсан. Ховд аймгийн хэмжээнд нийт 74000 орчим мал өвчилж, аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Уг өвчинтэй тэмцэх заавар, зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж, ажилласны үр дүнд өвчний тархалтыг зогсоосон билээ.



Өнгөрсөн аравдугаар сарын 10-ны өдөр Улсын хилээр 13 тэр бум 260,1 сая төгрөгний үнэ бүхий 11,5 сая тун вакцинийг нэвтрүүлж, вакцинжуулалтыг 12-ны өдөр эхлүүлсэн билээ. Вакцинжуулалтын ажилд 88 ажлын хэсэг буюу 600 гаруй хүн ажиллаж аймгийн хэмжээнд нийт 2 сая 969200 толгой бог малыг вакцинжуулах юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар 1 сая 673 мянга 350 бог малыг вакцинжуулж, вакцинжуулалтын ажил Ховд аймагт 56,4 хувьтай явагдаж байна. Ховд аймагт вакцинжуулалтын ажил ийнхүү эрчимтэй явагдаж байна.
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.