“Алтан намар-2016” шатрын тэмцээний шилдгүүд тодорлоо

Монголын Шатрын Холбооны албан ёсны хуваарьт орсон өсвөрийн шатарчдын “Алтан намар-2016” тэмцээн энэ сарын 15-16-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд Нийслэл, орон нутгийн 32 клуб, сургуулийг төлөөлсөн 136 өсвөрийн шатарчид 6, 8,10 ,12, 14 насны, Эрэгтэй, эмэгтэй ангиллаар өрсөлджээ.
Ангилал бүрд эхний 3 байранд шалгарсан шатарчид алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл,мөнгөн шагнал хүртсэн бол 4, 5 дугаар байр эзэлсэн шатарчид өргөмжлөл, мөнгөн шагнал, номын бэлэг гардуулсан байна.

Тэмцээний хаалтын арга хэмжээнд МШХ-ны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, Ахлах менежер Олон Улсын Шүүгч, СМ. Г.Оюунчимэг, Бодлого зохиомжийн ОУХМ Л.Тогоохүү, МШХ-ны Дэд Ерөнхийлөгч, Хосмастер шатрын академийн Захирал М.Баасанжав, ДШХ-ны дасгалжуулагч Н.Энхнасан нар оролцлоо.

Тэмцээний дүнг танилцуулбал:

  • 6 нас эмэгтэй ангилалд Г.Энх-Уянга/Төр монгол/, Н.Содгэрэлт/УБ/ , Б.Мишээл/Зүүн хараа/, Б.Энэрэл/Шинэ эхлэл/, Э.Зол-Учрал/Хос мастер/,
  • 6 насны эрэгтэй ангилалд Г.Зэв/Төр монгол/, Н.Болд-Эрдэнэ/Эрдмийн далай/, Б.Гантөгс/Оюунлаг/, П.Амартайван/Алаг морьт/, Б.Гэрэлт-Од/Хожлийн нүүдэл/,
  • 8 насны эмэгтэй ангилалд Э.Азжаргал/52-р сургууль/, Г.Лхагважид/Монгени/, Н.Болормаа/Эрдмийн далай/, Б.Энхлэн/Төр монгол/, Б.Марал/Мөнгөн морь/,
  • 8 насны эрэгтэй ангилалд А.Очир-Эрдэнэ/Төр монгол/, О.Алтангэрэл/Эрдэнэт/, Г.Төгөлдөр/Бэрс гарав/, С.Дөлгөөн/52-р сургууль/, Б.Алдар/Төр монгол/,
  • 10 насны эмэгтэй ангилалд М.Тэргэл/Хан хөхий/, Б.Нямцэнгэл/Алаг морьт/, Э.Энхжин/Төр монгол/, Л.Баасанцэнд/Мөнгөн морь/, М.Дөлгөөн/Цэцэн нүүдэл/,
  • 10 насны эрэгтэй ангилалд З.Ангар/Монгени/, Г.Халиунаа/Монгени/, Б.Төгсбаясгалан/Дагшаахүү/, Б.Баасанцэнгэл/Алаг морьт/, Ч.Эрхэмбаяр/Төр монгол/,
  • 12 насны эмэгтэй ангилалд Х.Урангоо/52-р сургууль/, Н.Энхболор/Сод билгүүн монгол/, Ж.Индра/9-р сургууль/, М.Маралгоо/Мөнгөн морь/,
  • 12 насны эрэгтэй ангилалд М.Содбаяр/52-р сургууль/, Г.Хос-Эрдэнэ/Дагшаахүү/, Ч.Тайванбат/Гобичесс/, Б.Бямбадорж/Дархан/, Ч.Заанаа/Хос мастер/,
  • 14 насны эрэгтэй ангилалд А.Эрхэмбаяр/Сүхбаатар/, Б.Амин-Эрдэнэ/13-р сургууль/, Х.Балжинням/Хос мастер/, Э.Төгөлдөр нар тус бүр эхний 5 байрыг эзэлжээ.






Мөн Академийн гүйцэтгэх захирал СМ. ФИДЕ дасгалжуулагч Энхнасан өөрийн нэрэмжит тусгай шагналыг Алаг морь клубын багш Цэрэндэжид, Хөвсгөл аймгийн Хөх монгол клубын багш Нямдаваа нарт олгосон байна.

Тэмцээний дараа Академийн удирдлага хөдөө орон нутгаас ирсэн багш, дасгалжуулагч, шатарчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.