Үндсэрхэг үзэлтнүүд дотоодын иргэдээ дээрэмдэх хэрэг гарах нь ихэсчээ
Сүүлийн үед үндсэрхэг  үзэлтэй залуусын бүлэглэлийнхэн  дээрэм хийж, иргэдийг айлган сүрдүүлж мөнгө нэхсэн хэрэг гарах нь ихэссэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Өмнө нь  эдгээр бүлэглэлийнхэн БНХАУ, БНСУ, Веьтнам иргэдийг айлган сүрдүүлж, мөнгө нэхэж, дээрэм хийдэг байжээ. Харин сүүлийн үед гадныхны гар хөл боллоо  хэмээн дотоодын  иргэдээ айлган сүрдүүлдэг болсон байна. 

“Босоо хөх Монгол”, “Хас Монгол”, “Даяар Монгол” зэрэг  бүлэглэлийн залуус   эрүүгийн хэрэгт холбогдсон тохиолдол сүүлийн хоёр жилд 16 удаа бүртгэгдсэн байна.

Хамгийн сүүлд буюу энэ сарын 14-ний өдөр “Хас Монгол” бүлгийн гишүүн нэг иргэнээс 200 сая төгрөг нэхэж, биед нь халдаж гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ үеэр биед нь байсан хоёр сая төгрөгийг авч, дараа өдөр нь 18 сая төгрөг бэлнээр авах гэж байгаад цагдаагийнханд баригдсан байна. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2016-10-19 17:38:03
    Битгий худлаа юм бичээд байгаарай
  • Бобо 2016-10-19 00:56:35
    Эдгээр эх орон гэж цээжээ дэлдсэн новшнууд ажил хийж үзсэн юм уу .Үндсний нэр барьсан эрүүгийн гэмт хэргэтнүүд
  • Mongol zaluu 2016-10-18 12:13:04
    Undserheg uzelten gedgvi ymaa. Naaduul chin zuger l bolovsrolgvi soylgvi Mongol ulsiin neriig gutaaj baigaa gudamjnii deeremchid. Bolovsroltoi soyltoi n tord bn...