М.Энхболд: Лондон, Сингапурын санхүүгийн байгууллагуудтай хэлэлцээр хийж байгаа
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд энэ сарын 14-17-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэрбээр БНХАУ-д болсон Дэлхийн улс төрийн намуудын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар болон айлчлалын үеэр хийсэн уулзалт, арга хэмжээний асуудлаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэхүү айлчлалын үеэр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Чунчинь хотод болсон Дэлхийн улс төрийн намуудын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон байна. Тус хуралдаанд төр, засгийн эрх барьж буй 70 гаруй улс төрийн намуудын удирдлага оролцож, дэлхийн  эдийн засгийн  засаглалыг сайжруулах чиглэлээр улс төрийн намууд хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцжээ. Уг хурлаас дэлхийн улс төрийн намуудад хандсан 16 зүйл заалттай уриалга гаргасан байна.

УИХ-ын дарга М.Энхболд айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин, БНХАУ-ын БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дөзян нартай албаны уулзалт хийж, Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор 2.0 хүртэл хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай хөгжлийн зээл олгох хүсэлт тавьснаа мэдэгдлээ.

"Мөн хоёр жилийн өмнө буюу 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын Засгийн газраас манай улсад нэг тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эрхийг олгосон. Энэ зээлийн 15 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг манай тал гаргах ёстой бөгөөд хоёр жилийн хугацаанд ашиглаж чадаагүй байгааг Монголын талд ашигтай байдлаар шийдвэрлэх, хөнгөлөлт үзүүлэх тал дээр анхаарахыг уулзалтын үеэр хүссэн. Дээрх саналуудын талаар БНХАУ-ын дарга Си Зиньпин судалж үзэхээ илэрхийлсэн" гэв.

Мөн "БНХАУ-д айлчлал хийж байх үеэр их хэмжээний өр зээл тавих гэж байна гэсэн буруу мэдээлэл түгээж, иргэдийг төөрөгдүүлэх оролдлого гарсанд тайлбар өгөх хэрэгтэй байх. Хоёроос доош хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай байх нөхцөлөөр хөгжлийн зээлийн эх үүсвэр олдвол манай эдийн засагт тус болно гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Өмнө нь манайх 5.2-10.9 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээл авсан. Эдгээрийг төлөх цаг хугацаа туллаа. 60 хоногийн дараа гэхэд эхний 580 сая ам.долларыг төлөх ёстой байгаа. Тиймээс бид зөвхөн БНХАУ-аас биш, олон талын хөрөнгийн эх үүсвэрийг судалж, ажиллаж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчилж, Сангийн яам, Монголбанкны удирдлагууд Вашингтонд Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагатай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцаж байна. Лондон, Сингапурын санхүүгийн байгууллагуудтай ч яриа хэлэлцээрүүд хийгдэж байгаа. Энэ мэтчилэн олон байгууллагад хандаж байгаагийн нэг нь БНХАУ-ын төр засагт тавьсан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах хүсэлт юм.

Гэхдээ ямар нэгэн зээлийн гэрээ, хэлэлцээр хийгдсэн зүйл одоогоор байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. БНХАУ-ын талаас судалж үзээд хариу өгнө гэдгээ мэдэгдсэн. Нааштай хариу ирвэл Засгийн газар ямар хэмжээ, зориулалтаар зээл авахаа тогтоод Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, нягталсны дараа эцэслэн шийдвэрлэнэ.

Монгол Улсаа өр зээлэнд оруулж буй мэтээр сурталчилж, өмнө хийж хэрэгжүүлсэн ажил хэргээ умартан, өнөөгийн бодит нөхцөл байдлыг гуйвуулж, улс төрийн зорилгоор энэ мэт явуургүй аргаар гүтгэлгийн шинж чанартай, олон түмнийг төөрөгдүүлсэн мэдэгдэл, мэдээлэл хийх нь зохимжгүй юм. Манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг улсаас авах хөрөнгө оруулалт, зээл ямар байх хэмжээ хязгаарыг тусгасан байдаг. Энэ хүрээнд, хуулийн дагуу л бид ажиллана. Бид зөвхөн нэг оронтой зээлийн талаар ярилцаагүй гэдгийг дахин хэлье. Засгийн газар, Улсын Их Хурал дээр хэлэлцээд, хямралаас гарахын тулд авах арга хэмжээний чиглэлээр үүрэг болгосны дагуу ажиллаж байгааг хэлье” хэмээн онцоллоо.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-10-19 23:52:47
    Mungu guij .haij yavsaar eh ornoo zarchihvii.Jinhene mongol tsuatai huug hujaa gd bsan odoo unenese holitstoi humuust uy ch helehgui uma.ene ORK-d.
    110.16.75.202
    Мэдэгдсэн Хариулах
  • эрка 2016-10-19 15:00:02
    Зээл аваа ав. Ихийг ав.Өөр яалтай билээ...Эсвэл саяхны дээрэм хийдэг нөхдийг Исламын улс гэгч рүү явуул.
    150.129.140.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-10-19 11:36:42
    Hoeulaa mongol ch yum shig,Ali esvel hoeulaa chinese yom shig ee
    66.181.164.47
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-10-19 09:40:19
    зөв дөө зээлгүы орон гэж байх биш дээ гэхдээ яаж аваад юунд зориулах нь гол биз дээ
    202.72.242.5
    Мэдэгдсэн Хариулах