Үндсэрхэг үзэлтнүүдэд дарамтлуулсан иргэдийг цагдаад хандахыг санууллаа
Сүүлийн үед үндсэрхэг үзэлтэй ТББ-уудын гишүүд гадаад, дотоодын иргэдийг айлган сүрдүүлж, мөнгө нэхэж, биед нь байсан эд хөрөнгийг дээрэмдэх нь ихэсчээ. “Даяар Монгол”, “Босоо хөх Монгол”, "Хөх Монгол", "Хас Монгол", "Ногоон хас" зэрэг таван төрийн бус байгууллага, хөдөлгөөний 16 хүн эрүүгийн гэмт хэрэг үйлдэн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж. Тэд гадны хөрөнгө оруулагчид болон дотоодын бизнес эрхлэгчдийг дарамтлаж, мөнгө нэхдэг болсон талаар мэдээлэл өглөө. 

Тиймээс дээрх байгууллагын гишүүдэд дарамтлуулсан иргэд цагдаагийн байгууллагад хандахыг санууллаа.

Цагдаагийн байгууллагынхны хэлж буйгаар тэд өмнө нь зөвхөн гадны иргэдийг дээрэмддэг байсан бол сүүлийн үед дотоод иргэдээ дээрэмддэг болжээ. Мөн цагдаагийн байгууллагад хандаж болохгүй хэмээн дарамталдаг болжээ. 

Түүнчлэн “Босоо хөх Монгол” бүлгийн удирдах зөвлөлийн дарга П.Шинжээравдан бусад хүмүүсийн хамт даваа гарагт мэдээлэл хийж, цагдаагийн байгууллагынхан  гадныханд зодуулж, дарамтлуулсан Монгол иргэдээ хамгаалахгүй байгаа талаар ярьсан. Тэрбээр  сүүлийн үед  БНХАУ, БНСУ-ын хөрөнгө оруулалттай  компанид ажиллаж буй залуус хэдэн сар цалингаа авч чадахгүй байгаа үүнээсээ болоод цалингаа нэхсэн залуус тэдгээр эздэдээ хэл амаар доромжлуулах цаашлаад  хүнд гэмтэл, бэртэл автлаа зодуулах тохиолдлууд ихээр гарах болсон ч  энэ хэрэг хууль цагдаагийн байгууллагад очоод шийдэгдэхгүй хаах тохиолдол гарах болсон байна. Энэ нь манай хуулийнхан мөнгөтэй хүмүүсийн талд нааштай шийдвэр гаргадаг, авлигад идэгдсэн гэдгийг харуулж буй хэрэг гэлээ.

Харин энэ талаар цагдаагийн байгууллагаас  тухай бүрт нь хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хамгийн сүүлд ГССҮТ-д нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт бусдад зодуулж хүнд гэмтсэн нэгэн иргэн хүргэгдэн иржээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж, хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээд А-г илрүүлэн баривчилсан байна. Одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа гэж мэдэгдлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хэрээ гомбо 2016-10-28 04:47:28
    Төрд гарсан хятадын эрлийзүүдтэй тооцоо хиймээр юм.
  • habul 2016-10-25 01:15:29
    Nohoin gulugnuud min ard iregdiin amgalan taivan baidliig buu aldagduul har huvtsas has temdeg zuuj natsist german duiraadgaa yu gej bodood baigaan yugnuu eleg ...
  • зочин  2016-10-25 00:23:34
    Монголын төлөө гэсэн бүхнийг харлуулж цагдаж байх юм даа . Монголын цагдаа , хурандаа нарыг шалгаачээ тэд яагаад баяжаад байна аа.
  • Хүн зодсон сэжигтэнг шалгаж байна гэнэ ү 2016-10-22 23:34:27
    Цагдаагийн нөхөд ажиллаа хийхгүй л байна даа. Улаан цайм хүн зодсон хүнийг олж илүүлээд, үйлдсэн байж болзошгүйг нь олж тогтоож байна гэнэ. Ийм хэмжээнд л чадв ...
  • Зочин 2016-10-21 02:35:59
    Ямарч гишүүн байхгүй тамганаас өөр юмгүй нэг хоёр солиотой хүний ТББ олон байна шүү, яагаад ч бүртгээд байдаг юм
  • Хууль зүйн яам !!!!!! 2016-10-21 01:46:03
    Ийм галзуу ТББ-ыг Хууль зүйн яам яагаад бүртгэж авсан юм бэ? Дүрмээс гадуур галзуураад байвал улсын бүртгэлээс хасах ёстой шүү дээ!!!
  • БОЛОВСРОЛГҮЙ ХЭДЭН БААГИЙД 2016-10-21 01:44:55
    ТЭДЭНД ҮХСЭНИЙ ҮНДЭСЭРХЭГ ҮЗЭЛ БАЙХ ВЭ ДЭЭ
  • Зочин 2016-10-21 00:58:14
    Худлаа улс үндэсээ аврагч нэрийн дор ил цагаан дээрэм хийдэг шоронжсон хулгайч нар л байгаа даа, ер нь МУЗН, Бөхийн холбоо гм-ээс бусад нь шантаажчид