60 суманд мал угаах цэг байгуулна
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооныхон ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржтой уулзлаа. Тус холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Энэ салбарыг дэмжих хүрээнд Засгийн газар, салбарын яамнаас анхаарч, 140,4 тэрбум төгрөг төсөвлөсөнд бид талархаж байна. Үүнээс 30 тэрбум нь техник технологид, 110,4 тэрбумыг эргэлтийн хөрөнгөд зарцуулах гэж буй нь арьс ширний үйлдвэрлэгчдийг дэмжсэн хэрэг гэж ойлгож байна.

Гэхдээ төрөөс үйлдвэрлэгчдийг дэмжиж байгаа энэ үед малынхаа арьс ширний чанарт анхаарах хэрэгтэй. Учир нь, малчид цаг хугацаандаа малаа угаадаггүйгээс арьс ширний чанар муудах боллоо. Тиймээс тоо бус чанарыг эрхэмлэвэл малчид малынхаа арьс ширний чанарт анхаардаг болно байх аа” гэв. Харин салбарын сайд” Яамнаас авч буй арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд 60 суманд мал угаах цэг байгуулахаар болсон.  Энэ талаар цаашид анхаарч ажиллана” гэв.

Уулзалтын үеэр тус холбооны гишүүн “Нэг үеэ бодвол үндэсний үйлдвэрлэгчид арьсан ямар ч бүтээгдэхүүн чанартай хийж чаддаг болсон. Биднийг хэрэглэгчид л хурцалдаг. Салбарын сайд таниас хүсэхэд үндэснийхээ бүтээгдэхүүнийг төрийн байгууллагууд ашиглах, хэрэглэх талаас нь уриалж өгөөч гэж хүсмээр байна” хэмээлээ. Ямартай ч, арьс ширний үйлдвэрүүдийг  хотоос гаргаж, Эмээлтэд байршуулах шийдвэрийг дэмжиж байгаа гэдгээ тэд хэлж байлаа. Өнөөгийн байдлаар арьс шир боловсруулах 30 гаруй, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 80 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгч  үйл ажиллагаагаа явуулж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • цэен-ойдов 2016-01-29 17:54:04
    би эдгээр мал угаах ваннуудаас илүү хөдөлмөр хөнгөвчилсөн монголын нөхцөлд тохирсрн ванын зураг хийж туршиж үзсэн одоо Патентын тухай хуулийн дагуу оюуны өмчийн...
    202.179.11.10
    Мэдэгдсэн Хариулах