К.Роналдогийн зураг шүүмжлэлд өртөв

Нэрт хөлбөмбөгч К.Роналдо  Будда бурхны баримлын хажууд авахуулсан зургаа  цахим хуудаснаа нийтэлсэн нь  түүнийг шүүмжлэлийн бай болголоо. Тодруулбал К.Роналдо Будда бурхны баримлын хажууд зургаа татуулахдаа хүрээн дээр хөлөө  тавьсан нь  дэлхийн олон сая буддистуудад таалагдсангүй.

Түүний энэхүү зургийн дор "Энэ нь үл хүндэтгэсэн явдал. Чи Будда бурхан дээр яаж хөлөө тавьж чадаж байна аа? Би чамайг ийм тэнэг үйлдэл хийх юм хэмээн бодож байгаагүй. Чи өнөөдөр нэг хөгжөөн дэмжигчээ алдлаа, энэ бол маш гунигт явдал” гэж нэг хэрэглэгч бичсэн бол өөр нэг хэрэглэгч  “Ингэж авирлаж болохгүй. Чи хүмүүжилгүй хүн юм. Энэ чинь Будда бурхны баримал шүү дээ” гэж бичсэн байна. 

Нэрт хөлбөмбөгчний хувьд 2016 онд спортын хувьд тун амжилттай байгаа. Тэрээр “Реал мадрид” багийнхаа хамтаар “Аваргуудын лиг”-т түрүүлсэн бол Португалийн шигшээ багийнхаа хамтаар “Евро-2016” тэмцээнд түрүүлээд байгаа юм. Түүнийг энэ оны шилдэг хөлбөмбөгчийн шагналыг хүртэх магадлал хамгийн өндөртэй тамирчин гэж спортын томоохон хэвлэлүүд бичиж байна. 

Б.Сансар
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Давраад байгаарай 2016-10-21 11:46:14
    тэнэг толгой.
    202.9.41.61
    Мэдэгдсэн Хариулах
  • усан толгой юм даа. 2016-10-21 05:58:39
    усан толгой юм даа.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-10-21 05:10:47
    xyyramch byrxan bydda mydda shyteed xereggyi de
    97.120.110.132
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-21 03:33:44
    Шээгээгүй нь их юм, энэ нөхөр нэртэй болоод л шүүмжлүүлж байгаа юм, тэгснээс ийм авир хүн бүрээс л гардаг шүүдээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах