Ө.Энхтүвшин: “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн 4 их наяд хаана байна вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэхүү асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Сангийн яамнаас төсвийн хүрээний мэдэгдэл гээд 7,8  тоо оруулж ирдэг ч Үндсэн чиглэл, төсөв, төсвийн тодотгол гэх мэт баримт бичгүүдтэйгээ уялддаггүй юм.  Төсвийн орлого 5,9 их наяд, орлого нь 2,6 их наяд байхаар оруулж ирсэн байна. Төсвийн ард   их  хэмжээний орлого нуугдаад байна. Нуугдаж байгаа мөнгөнд орлогын боломж байна. Жишээ нь, “Таван толгой” байна. "Чалко"-ийн  өр төлж байна гээд өдөр шөнөгүй нүүрс зөөж байгаа ч өр нь багасаагүй байдаг. “Оюутолгой”  төсвийн орлогын 6 хувьтай тэнцэх ачаалал үүрч байна. Хөгжлийн банк 1.3 их наядаар идсэн уусан зөрчил байна. Үүний цаана орлого байна. Нийгмийн даатгалын сан байна. С.Эрдэнэ сайд мэдэх байх арилжааны банкуудад хадгалуулж байсан чөлөөт үлдэгдлийг хүү 11,8 байсан нь яагаад сонгуулийн өмнө 9 хувь болсон бэ?  “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн 4 их наяд хаана байна вэ? 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Төсвийн хүрээний мэдэгдлийг хаврын чуулганаар батлах ёстой байсан ч өмнөх парламент батлаагүй юм билээ. Одоогийн үүссэн эдийн засгийн нөхцөл байдал 2017 оны төсөвт тодотгол хийх нөхцөл үүсгэж магадгүй. Олон асуудлын хариулт тодорхойгүй байна. Нэг жилийн дотор шийдэхгүй байх.  Олон жил системтэй явж байж бодлогын алдааг засах нь.  Шинэ Засгийн газраас урьдчилан таамаглаж болохуйц бодлогыг барьж байгаа. Засгийн газар жилдээ 6-8 хувийн өсөлттэй байдаг хөгжлийн суурийг тавихын төлөө явж байна.  “Тавантолгой”-н төлөх өр одоогийн байдлаар 95 сая орчим ам.доллар байна. Анх 370 сая ам.доллар зээлж авсан.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-10-23 09:52:10
    Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн 4 их наяд тал нь авлигачдын Офшорт тал нь Нэр нь үл мэдэгдэх хаанаас ч олох нь өнгөрсөн Компаниудын өдрийн хоол болоод өнгөрсөн...
    124.158.90.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol khun 2016-10-21 13:32:24
    ene vne togtvorjiilah gej yag yuun tusul bnaa?zambaraagvi ih mungu zvgeer l uguud bsan,ternii vr dvng yaaraltai ih hurlaar heleltsej ard tvmend tailbarlaacheeee...
    202.9.42.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Сан 2016-10-21 08:38:55
    татвараар орж ирэх мөнгөөр төсвийн орлого зарлагаа бодитоор хийж, тансаглалаа болихгүй бол хичнээн зуун тербум доллар гаднаас зээлээд байдал улам дордоно.
    202.179.25.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Сайн байна 2016-10-21 08:29:17
    Нямдорж толгойлогчтой Увсынхан эдийн засаг муу, Худлаа ор шир ярьж цаагуураа Том механизм МОНГО идэж луйвар их хийж БАЙГАА шуу.. Энхтувшин Сайн хараарай.. МАН ы...
    81.241.125.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Энктүвшинд 2016-10-21 08:14:46
    ишшшшшш... энэ муу юугаа мэдэкэв зайлуул. Кэлд орж яваа нь ик юм.
    202.179.26.73
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-21 06:08:07
    Энэ дархад дарга сайд болгосонгүй гээд л цор цор гээд байнаа даа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • mongol hvn 2016-10-21 07:16:23
      darhad bish hotgoid hvn teneg mine
      202.179.31.242
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-21 06:06:06
    Чалкогоос зээлсэн өр гэдэг бол МАН-ын зээлж тараасан мөнгө биз дээ, Хятад хүнтэй наймаа хийгээд хожиж байсан түүх байдаггүй л байхгүй юу даа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Тавантолгой 2016-10-21 06:05:30
    Тавантолгой, Оюутолгойгоо ирээдүйн зөв зарцуулах иргэдэдээ өвлүүлэх юмсан.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах