АТГ-аас 2016 оны Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн сонгуулиар шинээр сонгогдсон, томилогдсон болон албан тушаал нь өөрчлөгдөн томилогдсон 149, тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа 87, нийт 236 албан тушаалтны ХОМ-ийг цахим хуудаснаа нийтэлсэн.
Уг мэдүүлгээс харахад шинэ парламентын 15 гишүүн хөл дүүжлэх унаагүй гэж мэдүүлсэн бол дөрвөн гишүүн байргүй гэж мэдүүлжээ. Харин хэд хэдэн гишүүн 4-5 байртай гэж мэдүүлжээ.
Хамгийн олон байртай өндөр албан тушаалтан, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Д.Ганбат-зургаа, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баяртсайхан нар тус бүр таван байртай бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва-дөрөв, Дорнод аймгийн Засаг дарга Г.Бадамсүрэн, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Хэнтий аймгийн Засаг дарга М.Ганбямба, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Батлан хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, УИХ-ын гишүүн Н.Учрал, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд С.Бямбацогт, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр нар тус бүр дөрвөн байртай аж.
Харин УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Гантулга, А.Сүхбат, Д.Тогтохсүрэн нар нэг ч байргүй гэж мэдүүлжээ.

Б.Сансар
olloo.mn