Төрийн далбааны өдрийг тэмдэглэнэ

“Төрийн далбааны өдөр”-ийн Цэргийн ёслолын жагсаал маргааш 10.00 цагт эзэн Чингис хааны талбайд ёслол төгөлдөр болно.

Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж заасан байдаг. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандиглан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Монгол Улсын төрийн далбааны өдөр: Долдугаар сарын 10” хэмээх нэмэлт өөрчлөлт оруулсан.

Ингэснээр монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаал жагсч, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод өдгөө тав дахь удаа зохион байгуулагдаж байна.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ болон УИХ, ЗГ-ын гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд, батлан хамгаалахын атташе нар, Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудаас гадна ХХЕГ, Дотоодын цэрэг, ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн, нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцоно.

Жанжин туг залах, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, Цэргийн ёслолын жагсаал жагсах   сүрт ёслол нь цэрэг-иргэний харилцааг бэхжүүлсэн, эх оронч, үндэсний бахархлыг дэврээсэн, нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ болж нэгэнт чадсан.

Иймд Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэхийг хүссэн иргэн бүр далбаагаа бариад, эзэн Чингис хааныхаа талбайг зорин, ард түмнийхээ уухайн түрлэгт дуу хоолой, сэтгэл зүрхээ нэгтгэх боломжтой юм байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dfadsfasd 2014-07-09 16:51:57
    ОДОО ЭНЭ ЦЭРГИЙН ПАРАДАА УЛИГ БОЛЛОО ШҮҮ ДЭЭ, ХУУЧИН БЭЛДЭЖ БАЙГААД УДАЖ БАЙГААД НЭГ ХИЙДЭГ ХҮМҮҮС ИХ СОНИРХОЖ ҮЗДЭГ БАЙЖ БИЛЭЭ. ОДОО Ч ХҮМҮҮС Ч ТООХОО БОЛЬЖ, ТЭР ХЭРЭЭР ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ АЛГА БОЛЖ БАЙНА.
    62.140.238.5
    Мэдэгдсэн Хариулах